

Dragon Ball цувралын 40 жилийн ойд зориулсан “Dragon Ball Genkidamatsuri!” арга хэмжээний үеэр “Dragon Ball Super: Beerus” нэртэй шинэ анимэ цувралыг албан ёсоор зарлалаа. Уг анимэ нь энэ намар Японы Фүжи телевизээр цацагдах юм.
Уг төслийн хувьд анхны үйл явдал, санаанууд гарах ба гол өөрчлөлт нь Beerus-ийг илүү хүчирхэг илүү сонирхолтой дүр болгон харуулна. Энэхүү хувилбар нь хамгийн сүүлийн үеийн дүрслэлийг ашиглан, ялангуяа тулааны хэсгүүдэд илүү хүч өгч, илүү гүнзгий мэдрэмжийг хүргэнэ.
Мажин Бүүгийн эсрэг ширүүн тулаан дууссанаас хойш хэдэн жил өнгөрч, дэлхий эцэст нь хэсэг хугацаанд амар амгаланг эдэлнэ. Гэвч яг тэр үед Сүйтгэгч бурхан Beerus гүн нойрноосоо сэрнэ. Бүхэл бүтэн гарагуудыг устгах асар их хүчийг нь мэдэх Кай болон Дээд Кай хүртэл түүний сэрэхийг айдастайгаар ажиглана…
Үүний зэрэгцээ Beerus Фризаг ялсан Сайян-ы тухай цуурхал сонсож, гэнэт Гокугийн өмнө гарч ирнэ. Орчлон ертөнцийн хамгийн хүчирхэг оршихуй болох Beerus-ийн бай болж, дэлхий асар их аюулд орно. Ийнхүү Сүйтгэгч бурхан болон Гоку, түүний холбоотнуудын хооронд орчлон ертөнцийг донсолгох хэмжээний сансрын тулаан эхэлнэ.
Мөн уг арга хэмжээний үеэр “Dragon Ball Super: The Galactic Patrol” анимэг ч танилцуулсан байна. Уг бүтээл нь Dragon Ball Super анимэгийн Universe Survival Arc-ын дараах үйл явдлыг үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: 9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!