“Кунг Фу Панда 4” гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-03-05

DreamWorks анимейшны алдарт бүтээл болох Кунг Фу Панда-ийн дөрөвдүгээр анги гуравдугаар сарын 8-нд кино театруудаар гарч эхэлнэ. Тус анги нь сүүлийн ангиас хойш найман жилийн дараа цацагдаж байгаа юм.  

Дөрөвдүгээр ангийн гол үйл явдал нь дэлхийн хэмжээний хорон санаатнуудыг өөрийн эр зориг, галзуу тулааны ур чадвараараа ялсан луугийн дайчин По энх тайвны хөндийн сүнслэг удирдагч болохоор сонгогдоно. По удирдагч болохоосоо өмнө шинэ луугийн дайчныг олж, сургах хэрэгтэй. Гэвч түүнд том, жижиг ямар ч амьтанд хувирч чаддаг Хамелеон хэмээх хорон муу дайсан гарч ирнэ. Тэрээр зальтай, ухаантай, хулгайч хярс болох Жентэй хамтран Энх тайвны хөндийг хамгаалахаар тэмцэж буй тухай өгүүлэх юм.  

#мэдээ