Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хамгийн муу арван хүнс


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Эрүүл бус хооллолт нь хүний биед хэдхэн цагийн таагүй мэдрэмжийг төрүүлэхээс гадна удаан хугацаандаа илүү ноцтой хүндрэлийг учруулах боломжтой. Тиймээс уншигч та бүхэндээ зайлсхийх, эсвэл ядаж хэрэглэхээ багасгах ёстой хоол боловсруулах эрхтэнд хамгийн муу нөлөөтэй арван төрлийн хоолыг доор жагсаав.

1. Тослог хоол

 

Хүний биед хамгийн муу хүнсний жагсаалтын эхэнд шарсан хоол хүнс тэргүүн байрыг эзэлжээ. Хэрэв таны хоол боловсруулах систем амархан хямардаг бол шарсан, тостой хоол идсэний дараа зүрх болон ходоодонд чинь ачаалал ирж магадгүй. Тослог хоолны хамгийн сонгодог жишээ бол шарсан төмс, өөх тос ихтэй стейк, мөн ямар ч төрлийн тосонд гүн шарсан хоол орно.

2. Боловсруулсан хүнс

Чипс, хийжүүлсэн ундаа, цагаан талх зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах системээр маш хурдан дамждаг тул хий үүсгэх, гэдсэнд базалт өгөх, болон дүүрэн мэдрэмж төрүүлдэг сул талтай. Мөн иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүд нь дотроо их хэмжээний өөх тос, илчлэг агуулдаг нь таны жин болоод цусан дахь сахрын түвшинд сөргөөр нөлөөлөх юм.

3. Чили чинжүү

Та магадгүй халуун ногоотой чинжүүний амтанд дуртай байж болох ч уг хүнсний ногоог идсэний дараа цээж хорсох мэдрэмж төрдгийг үгүйсгэж чадахгүй биз. Ялангуяа унтахаасаа өмнө эсвэл хэвтэж байх үедээ халуун ногоотой хоол идэх нь хоол боловсруулах системд маш их аюулыг дагуулдаг.

4. Шоколад

Хэдий харамсалтай ч гэсэн олон хүмүүсийн хайртай амттан болох шоколад нь хүний эрүүл мэндэд бусад амттануудаас илүү сөргөөр нөлөөлдөг. Зарим хүмүүсийн хувьд хэт их шоколад идэх нь зүрх болон гэдэс өвтгөхөд хүргэдэг.

5. Сахар орлуулагч

Элсэн чихэр идэхгүйгээр сахар орлуулагч хэрэглэх нь таны хоолноос авч буй илчлэгийн хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж болох ч байгалийн элсэн чихрийг хиймэл амтлагчаар орлуулах үед хүний хоол боловсруулах систем хохирдог. Үүний шалтгаан нь тэдгээр сахар орлуулагчид дотроо гэдэс дүүрэх, суулгах, хий үүсгэх зэрэг шинж тэмдгийг үүсгэж болзошгүй найрлагуудыг агуулдагтай холбоотой.

6. Архи

Архийг хоол гэж хэлэхгүй ч хэрвээ та үүнийг байнга давтамжтайгаар хэрэглээд байвал хоолонд тооцохоос өөр яах бил ээ? Согтууруулах ундааг зохистой хэмжээгээр хэрэглэсэн ч биед үзүүлэх муу нөлөө нь багасдаггүй байна.

7. Эрдэнэ шиш

Ямар ч хүнсийг хэт ихээр хэрэглэвэл хоол боловсруулах тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин эрдэнэ шишийг ихээр хэрэглэвэл дотроо целлюлоз олноор агуулж байдаг тул ноцтой ходоод гэдэсний шинж тэмдгүүдийг үүсгэж болзошгүй. Целлюз агуулах нь яагаад муу вэ гэж үү? Учир нь хүний бие целлюзыг задалж чаддаггүй байна. Тиймээс эрдэнэ шиш задралгүйгээр гэдсээр дамжих явцдаа базлалт, хэвлийн өвдөлт, хий үүсгэх зэрэг шинж тэмдгүүдийг төрүүлэх боломжтой.

8. Кофе

Хэдийгээр кофе ч гэсэн хоол биш ч уг жагсаалтад заавал орох ёстой. Кофе нь ходоодны салстыг маш их цочроодог тул Америкт ойролцоогоор дөч гаруй сая хүн кофе хэрэглэхээ больсон байдаг. Мэдээж хэрэг янз бүрийн хоол хүнс хүмүүсийн биед өөр өөрөөр нөлөөлдгийг санах хэрэгтэй.

9. Исэллэг жимснүүд

Жүрж, грейпфрут, нимбэг, улаан лооль зэрэг нь маш исгэлэн бөгөөд хүчиллэг гэдгийг бид сайн мэднэ. Эдгээр жимсийг хэт их хэмжээгээр идэх нь хүний биед сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Ялангуяа өглөө өлөн дээрээ идэх анхны зүйл чинь хүчиллэг жимс бол ходоодны салст тана танд маш ихээр гомддог байх нь ээ.

10. Түүхий ногоонууд

Хэдийгээр түүхий, зажлууртай хүнсний ногоонуудад маш их хэмжээний давуу тал байдаг ч үүнийгээ дагаад сөрөг нөлөөг ч өөртөө агуулж байдаг. Түүхий хүнсний ногоонд их хэмжээний уусдаггүй эслэг агуулагддаг бөгөөд энэ нь эрдэнэ шишийн нэгэн адил задралгүйгээр хоол боловсруулах замаар дамжихдаа гэдэс дүүрэх, хий үүсгэх, суулгах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэж болзошгүй.

Эх сурвалж: Manhattan gastroenterology

#Хоол боловсруулах эрхтэн