Ухаалаг гар утсаар авсан клипүүд


Миау | YOLO.MN
2020-03-02

Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт олон сая хандалттай бичлэг, клип хийхэд мэргэжлийн камерын шаардлагагүй болжээ. Ингээд та бүхэнд сүүлийн үеийн ухаалаг гар утасны камераар зураг авалтыг нь хийсэн 6 уран бүтээлийг хүргэж байна. 

1. LADY GAGA - STUPID LOVE

Ашигласан утасны загвар: iPhone 11 Pro
Нийтлэгдсэн огноо: Хоёрдугаар сарын 28, 2020

Клипний зураг авалтын найруулагчаар нь ажилласан Daniel Askill Billboard-д өгсөн ярилцлагадаа: 

- "Дууны клип, телевизийн реклам сурталчилгаа, киног бүтээхэд тодорхой стандартыг дагах шаардлагатай байдаг. Тиймээс кино бүтээгч хүний хувьд iPhone-ийн ухаалаг гар утсаар зураг авалтаа хийх нь өөрийгөө сорьсон явдал болж байгаа юм" 

2. SELENA GOMES - LOSE YOU TO LOVE ME

Ашигласан утасны загвар: iPhone 11 Pro
Нийтлэгдсэн огноо: Аравдугаар сарын 23, 2019

Уг клип цацагдсан даруйдаа Youtube-ийн "Trending" буюу хамгийн их хандалт авч буй контентийг онцлох жагсаалтын нэгдүгээр байранд орж байсан билээ. Харин клипний найруулга дээр Asap Rocky, Beyonce, Coldplay, Maroon 5 зэрэг алдартай хамтлаг дуучидтай хамтарч байсан туршлагатай найруулагч Sophie Muller ажилласан аж.

3. JOHN LEGEND- A GOOD NIGHT 

Ашигласан утасны загвар: Google-ийн Pixel 2
Камерын хүчин чадал: 12.2 MP, Бичлэг: 2160p@30fps
Нийтлэгдсэн огноо: Дөрөвдүгээр сарын 6, 2018

11 удаагийн Гремми шагналт дуучин John Legend хэлэхдээ: 

- "Мэдээж гол хэсгүүдийн зураг авалтыг мэргэжлийн камераар хийсэн ч бусад хэсгүүдийг ухаалаг гар утсаар хийх нь клипийг үнэхээр натурал харагдуулж байсан. Мөн "Google Pixel 2" гар утасны чанар ч хангалттай сайн байсныг дурдах нь зүйтэй байх"

4. GRIMES - BUTTERFLY 

Ашигласан утасны загвар: iPhone
Нийтлэгдсэн огноо: Аравдугаар сарын 5, 2016

Дурдаад ч дуусамгүй олон цол гуншинтай Elon Musk-ийн найз бүсгүй Grimes этгээд содон хэв маягаараа олонд танигдсан нэгэн. Тэрээр зөвхөн "Butterfly" ч биш, "World Princess Part 2", "Scream", "Belly of the Beat" дууныхаа клипний зураг авалтыг iPhone гар утсаар бичсэн байдаг. 

5. LEANN RIMES - GASOLINE AND MATCHES

Ашигласан утасны загвар: iPhone
Нийтлэгдсэн огноо: Арванхоёрдугаар сарын 7, 2013

Энэхүү клипний зураг авалт нь бичлэг бус 80'000 гаруй зургаас бүтсэн аж. 

6. ELLIE GOULDING - HOW LONG WILL I LOVE YOU

Ашигласан утасны загвар: Nokia Lumia 1020
Камерын хүчин чадал: 41 MP, Бичлэг: 1080p@30fps
Нийтлэгдсэн огноо: Аравдугаар сарын 28, 2013

Тэртээ 2013 онд дуучин Ellie Goulding "How Long Will I Love You" дууныхаа клипний зураг авалтыг бүхэлд нь "Nokia Lumia 1020" гар утсаар хийсэн байдаг. Тэгэхээр ухаалаг гар утсаар клипний зураг авалтаа хийх нь цоо шинэ тренд биш байх нь. 

Эх сурвалж: Billboard

#Клип #Дуу #iPhone #Pixel #Nokia