BLACKPINK-ийн Лиза 2026 оны "Golden Globe Awards"-ын тайзнаа шагнал гардуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK хамтлагийн Лиза 83 дахь удаагийн Golden Globe Awards-ын шагнал гардуулах ёслолд оролцоно. Hollywood Foreign Press Association "2026 оны Golden Globe Awards"-ын удахгүй болох ёслолд шагнал гардуулагчдын жагсаалтыг зарласан байна.

Кино болон телевизийн салбарын амжилтыг үнэлдэг "Golden Globe Awards" нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй кино шагналуудын нэг бөгөөд Академийн шагнал Оскарын дараа хоёрдугаарт тооцогддог.

“Best Television Drama Series” ангилалд нэр дэвшсэн “The White Lotus” цувралын 3-р бүлэгт тоглож, дэлгэцийн анхны дүрээ бүтээсэн Лиза энэ жилийн ёслолын тайзнаа шагнал гардуулагчаар гарч ирэх юм.

2026 оны Golden Globe Awards шагнал гардуулах ёслолыг нэгдүгээр сарын 11-нд 20:00 цагт  шууд дамжуулна.

#BLACKPINK #Лиза