Амралтын өдрөөр үзэх КИНО, ЖҮЖИГ, ТОГЛОЛТ & бусад ҮЙЛ АЖИЛЛАГАА


Сондор | YOLO.MN
2018-05-11

Энэ бямба, ням гарагт болох тоглолт, үдэшлэг, сургалт, кинотеатруудад гарах кино, аялал болон бусад арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэж байна.

-ТОГЛОЛТ-

"МАНЛАЙБААТАР"

Хэзээ: 2018.05.11 19:00 цагт
Хаана: Дорнод аймгийн хөгжимт драмын театр
Tасалбар: 10000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Алтангадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын 2017 оны шинэ уран бүтээл Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн Тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн амьдрал, үйл хэргийн тухай өгүүлсэн эмгэнэлт дуулалт жүжиг


"ЦАРЦАА НАМЖИЛ" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хэзээ: 2018.05.12 12:00 цагт
Хаана: УДЭТ
Tасалбар: 8000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Ардын аман зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Царцаа Намжил" хүүхдийн жүжиг


"ФАУСТ" ПОСТ ДРАМЫН ЖҮЖИГ

Хэзээ: 2018.05.11, 12, 13, 14 19:00 цагт
Хаана: Соёлын төв өргөө
Tасалбар: 15000, 20000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Энэ жүжигт хүн төрөлхтнийг саруул сайхан ирээдүйн зөв замд нь оруулж өгөхийн төлөөх Фауст эрдэмтний хийсэн цөхрөлтгүй эрэлхийллийн бартаат замд тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг харуулжээ.


"ГУРВАН БЯЦХАН ТОРОЙ САНСАР ОГТОРГУЙГААР АЯЛСАН НЬ" ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Хэзээ: 2018.05.12, 13 13:00 цагт
Хаана: Чойжин Сүитс
Tасалбар: 10000, 15000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Энэхүү жүжиг нь Бамбуу театрын анхны уран бүтээл болох "3 бяцхан торой" жүжгийн үргэлжлэл юм. 


"THE VOICE OF MONGOLIA" 

Хэзээ: 2018.05.12, 13 15:30 цагт
Хаана: АСА Цирк
Tасалбар: 20000, 25000, 30000 төгрөг 
Дэлгэрэнгүй: The Voice of Mongolia

 


Ж.ВЕРДИ "АИДА" 

Хэзээ: 2018.05.12 17:00 цагт
Хаана: УДБЭТ
Tасалбар: 10000, 20000, 30000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Египетийн фараоны тухай уг дуурийг 1871 онд Египетийн хааны хүсэлтээр  шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ.


"БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ" ДРАМЫН ЖҮЖИГ

Хэзээ: 2018.05.12 18:00 цагт
Хаана: УДЭТ
Tасалбар: 10000, 15000, 20000, 25000 төгрөг 
Дэлгэрэнгүй: 10 гаруй жил ханилж, бие биеэ түшиж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан нэгэн сайхан гэр бүлийн дундуур залуухан эмэгтэй орсноор тэдний ээдрээт амьдрал эхэлнэ....


"АМАЙ МОНГОЛ БАДАРЧИН"

Хэзээ: 2018.05.12 19:00 цагт
Хаана: УБ Паласын их танхимд
Tасалбар: 30000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Монгол Улсынхаа далбааг 86 улсад мандуулсан Бат овогт Ж.Золбаярыг дэмжих арга хэмжээнд найз нөхөд, гэр бүлээрээ хүрэлцэн ирж, орчин цагийн соёл урлаг шоу тоглолтын ертөнцөөр хамтдаа аялна уу. 


"ГЭГЭЭН МУЗА" НААДАМ

Хэзээ: 2018.05.13 16:00 цагт
Хаана: УДЭТ
Tасалбар: 20000, 30000 төгрөг 
Дэлгэрэнгүй: Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг "Гэгээн Муза" олон улсын театрын наадам 14 дэх удаагаа болно. 


"ХУНТ НУУР" БАЛЕТ

Хэзээ: 2018.05.13 17:00 цагт
Хаана: УДБЭТ
Tасалбар: 20000, 30000 төгрөг 
Дэлгэрэнгүй: "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. 


-КИНО-

TRUTH OR DARE

Төрөл: Аймшиг
Насны ангилал: 13+
Хаана: Кино театруудад


"ЭЭЖИЙН ДАЙСАН 2"

Төрөл: Адал явдалт, инээдэм
Насны ангилал: Бүх нас
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Тэмүүлэн эхнэрийнхээ ээжтэй танилцах гэсэн боловч эхнэр болох Гэрэлээ нуусаар л...Нэг өдөр Гэрэлээ ээжийгээ танилцуулахаар Тэмүүлэнг авч явна. Тэмүүлэнгийн хадам ээж шоронгоос гарч ирнэ. Тэмүүлэнгийн бүтэлгүйтэл хадам ээжийн дургүйг хүргэсээр хөөгдөхөд хүрнэ. Эхнэрээсээ салах хүсэлгүй Тэмүүлэн хадам ээжтэйгээ тэмцэлдэнэ..


"ЯЛЛАГЧ"

Төрөл: Уянгын драм
Насны ангилал: Бүх нас
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: ОХУ-д болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн. Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүлдээ, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирнэ. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх Галт "ЯЛЛАГЧ" бас "ЯЛАГЧ" байх болно.


"AVENGERS"

Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт, тулаант
Насны ангилал: 6+
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Дэлхийн хамгаалагчид Авэнжерс, тэдний холбоотнууд хүчирхэг Таносыг ертөнцийг устгах хүч бүрэлдэн тогтохоос өмнө буулган авахын тулд бүх зүйлээ дэнчин тавихад бэлэн байх ёстой болдог.


"GONJIAM: HAUNTED ASYLUM"

Төрөл: Аймшиг
Насны ангилал: 13+
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Аймшгийн сэдэвтэй вэб ажиллуулдаг хэсэг залуучууд өмнө нь сэтгэл мэдрэлийн “Гонжиам” эмнэлэг байсан орхигдсон балгаст очиж “live” хийнэ. Хуучин эмнэлэг тэдний бодсоноос ч илүү аймшигт нууц агуулж байлаа


"ХУЛГАЙЛАГДСАН ГҮНЖ"

Төрөл: Анимейшн
Насны ангилал: Бүх нас
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Энэхүү гайхамшигт түүх нь зоригт баатар эр Руслан, үзэсгэлэнт гүнж Мила нарын тухай юм. Руслан уран барималч бөгөөд үзэсгэлэнт гүнж Милатай учирч түүнд хайртай болдог. Гэвч Милаг хааны гүнж гэдгийг мэдээгүй байлаа. Гэвч тэдний хайр дурлал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Хорон санаат Черономор,далдын хар хүчээр хүчирхэг өрсөлдөгчийн дүрд хувирч Милаг , Русланаас хулгайлж алс холын газар луу аваачдаг. Ингээд Руслан өөрт тааралдах бүхий л саад тотгорыг даван туулж жинхэнэ хайр ямар ч ид шидээс илүү хүчтэй юмаа гэдгийг харуулж, хайртай бүсгүйгээ хорон санаатнаас авардаг. 


"ГОВИЙН ДОМОГ"

Төрөл: Тулаант, дайн, домгийн
Насны ангилал: 13+
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Хан хуурчдын удам л Хаан сэнтийд заларч, хамаг олноо мэдэн захирдаг байсан уламжлалт ёсыг зөрчиж улсын эзэн болсон Иглэр хэмээх харгис догшин нэгэн эр байжээ. Тэрээр өөрийн удмыг эгнэгт хаан байлгахын тулд яруу эгшиглэнг устгана гэж ам тангараг тавьж, орон дэлхийн бүх хуурчдыг алж, хуур хөгжмийг хуу хаман шатааж, ард олныг дарангуйлан захирсаар хорин оныг үднэ. Гэвч түүнд удам залгах үр заяасангүй. Иглэр хаан өвлийн нэгэн өдөр их авд мордож цуст хядлага үйлдэнэ. Гэтэл түүний харвасан сүүлчийн суманд оногдсон зээр нь хээлтэй шаргачин байж таарна. Хөхөө өвлийн хүйтэнд байж боломгүй зүйлтэй учирсан Иглэр хаан үүнийг “Үртэй бол” гэсэн тэнгэрийн дохио хэмээн сэтгээд ордон руугаа яаран буцна.. 


"ПАРАЛЛЕЛЬ ЕРТӨНЦ"

Төрөл: Инээдэм, адал явдалт
Насны ангилал: Бүх нас
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Ааш муутай, их зантай, шалиг боловчмэргэжлийн өндөр ур чадвартай сүшиний тогоочНасанбат найз Анартайгаа нийлэн Японы хөрөнгө оруулалтаар шинэ ресторан нээхээр ажиллаж эхэлнэ.Гэвч тэдний хүчин чармайлт талаар болж бүх зүйл нуран унана. Тогооч Насанбат эхнэртэйгээ муудалцаад уулзах гэж явах замдаа золгүй тохиолдлоор амь насаа алдана. Гэвч Насанбат клиник үхэлд орсон байх ба цаг хугацаа 2хоногоор ухран түүнд бурхан дахин нэг боломж олгов. Энэ бүхнийг ухаарч амжаагүй явсан Насанбат 1992 онд амь насаа алдсан нэгний сүнстэй тааралдав. Тэдний адал явдал хэрхэн өрнөхийг та бүхэн манай кино театрын дэлгэцнээс хүлээн авч үзнэ үү.


"МАШ НУУЦ"

Төрөл: Түүхэн, тулаант, дайн
Насны ангилал: 6+
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна. Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. 


-БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА-

"СОЛОНГОСЫН ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРООЛ-2018" 

Хаана: Blue Mon төвийн 1 давхарт 
Хэзээ: 2018.05.11-12 11:00-18:00 цаг
Дэлгэрэнгүй: 

-Солонгос улсын их дээд сургуулийн багш, төлөөлөгчид хүрэлцэн ирж танилцуулга, мэдээлэл хийж, зөвлөгөө өгнө
-Солонгосын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах
-Богино хугацааны сургалт
-Хэлний бэлтгэл
-Бакалавр, магистр, доктор
-Тусгай сургалт
-Төгссөний дараах ажлын байр
-Гэр бүлээ урих, дагалдан визээр авах


"БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Ч.ЛОДОЙРАВСАЛ" 

Хаана: Blue Mon төвийн 1 давхарт 
Хэзээ: 2018.05.11-12 11:00-18:00 цаг
Зохион байгуулагч: Unread
Такс: Үнэгүй
Дэлгэрэнгүй: Монголын Инновацийн Долоо Хоногийн хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газраас зохион байгуулж буй Инновацийн үзэсгэлэнгийн үеэр Unread-ээс хийх "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын ээлжит зочин бол МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, техникийн ухааны доктор Ч.ЛОДОЙРАВСАЛ. 


"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"  МОНГОЛ КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ

Хаана: 10-р хороолол Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол коосэн технологийн коллеж

Хэзээ: 2018.05.12 10:00-17:00 цаг
Зохион байгуулагч: Unread
Такс: Үнэгүй
Дэлгэрэнгүй: Өөрсдийн бүтээлээ хийж, япон хоол амтлан, коосэнгийн оюутнуудтай танилцаж нэг өдрийг зугаатай өнгөрөөцгөөе!


"ГЕРМАН БУФЕТ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ"

Хаана: Krone Brauhaus ресторан 
Хэзээ: 2018.05.12 10:00-17:00 цаг
Зохион байгуулагч: Unread
Такс: Том хүн 26900₮, хүүхэд 17900₮ /5-14 нас/ 
Дэлгэрэнгүй: Тус буфет нь ням гараг бүрийн 11:00-17:00 цагийн хооронд болох ба дуучин, циркийн үзүүлбэр гэх мэт бяцхан үйлчлүүлэгч нартаа барих бэлэгтэй байдаг. 

 

 

 

 

 

 


"ЗҮҮН ОРГИЛ - ТЭНГЭР ХАД" АЯЛАЛ

Хаана: Богд хан амралтаас Тэнгэр хад хүрэх 11км зайг  туулна
Хэзээ: 2018.05.13 08:45-15:45 цаг
Зохион байгуулагч: Хайрхан аялагч клуб
Дэлгэрэнгүй: Алхах зам маань 1 огцом өндөр авалттай, бусад үед уулаа хярлаад явах тул ядрал багатай, модон дундуур явах тул нарны туянаас айх хэрэггүй. Алхалтын ангилал хөнгөн учраас анх удаа явах гэж байгаа хүмүүс тохиромжтой. Өглөө 8:45-д төв шуудангийн арын зогсоол дээр цугларч 09:00цагт ЦАГТАА хөдлөх тул цагаа бариарай. Машинтайгаа ирвэл сайн бөгөөд машингүй хүмүүс нэгнийхээ машинд хуваагдаж сууна. Зайсангийн аманд машинаа үлдээнэ. 

#Weekend #Event