2026 оныг тодорхойлох өнгө бол цагаан


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Pantone Color Institute энэ жилийн өнгийг нийтэд зарласан бөгөөд 2026 оны өнгөний сонголт олны шүүмжлэлд өртөөд байна.

Pantone-ны хэлснээр 2026 оны албан ёсны өнгө нь асар их зүйл болж өнгөрсөн 2025 оны дараах тайван, амгалан байдлыг илтгэсэн “Cloud dancer” буюу орчуулбал “Үүлэн бүжигчин” хэмээх кремийн цагаан өнгө юм. Энэхүү өнгөний сонголтод тийм ч их хүн баяртай байгаагүй бололтой.

ЯАГААД CLOUD DANCER ГЭЖ?

Cloud dancer нь багахан дулаан оруулгатай цэвэр цагаан өнгө билээ. Pantone уг өнгийг энгийн ч гэсэн эерэг мэдрэмжийг төрүүлдэг гэсэн бол Today Show-ны Al Roker, Cloud dancer-ийг зүгээр л цагаан өнгө хэмээн шогложээ.

Компанийн мэргэжилтнүүд уг өнгийг өнөөгийн дэлхийд болж буй нөхцөл байдалтай холбогдуулан энх тайван, гэм зэмгүй байдал зэргийн бэлгэдэл болгож сонгосон гэсэн байна.

PANTONE ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛСОН БЭ?

Pantone нь 1960-аад оны үед загвар зохион бүтээгчид, уран бүтээлчид, үйлдвэрлэгчдэд материалын өнгийг хаана ч ижил харагдахаар гаргахад туслах зориулалтаар үүссэн систем юм. Жишээ нь зарим тохиолдолд зурагтаар харагдаж байгаа улаан өнгө сонин дээр гарахдаа арай өөрөөр гарах тохиолдол байдаг бөгөөд ийм асуудал гаргахгүйн тулд ажилладаг систем байж.

Энэхүү байгууллага нь 1999 оноос эхлэн жил бүрийн өнгийг зарлаж ирсэн бөгөөд уг уламжлал нь олон нийтэд ч таалагдаж жинхэнэ тренд бүтээгч байгууллага болж чадсан байна.

Pantone нь:

  • Загварын ертөнц, гоо сайхан
  • Дотор засал
  • Бүтээгдэхүүний савлагаа
  • График дизайн
  • Маркетинг болон зар сурталчилгаа зэрэгт нөлөөллөө үзүүлдэг.

Pantone-ий өрсөлдөгчид энэ жилийн өнгөний сонголтыг ямар ч өнгөний мэдрэмжгүй хүн хийсэн байна хэмээцгээж байгаа бол цахим орчны хэрэглэгчид “ТЭГЭХЭЭР…та нар бүгд хурал хийхээр цугларан санаануудаа солилцсон юм байна тийм уу. Тэгээд энэ уулзалтуудаар та нарын хэн нь ч… арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаан өргөн тархаж байгаа энэ үед жилийн тодорхойлох өнгийг цагаан болгох нь муу санаа гэж бодоогүй гэж үү?” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ.

Зарим нь бүр үүсээд буй нөхцөл байдлыг эдийн засагтай холбож “Энэ жил Pantone-д өнгө гаргах төсөв байгаагүй бололтой” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

Үүний хариуд Pantone Color Institute-ийн гүйцэтгэх захирал Laurie Pressman “Энэ жилийн өнгө сонголт арьс өнгөний үзэлтэй ямар ч хамаагүй” гээд өнгөрсөн жилүүдийн өнгөний сонголтууд дээр ч одоогийнхтой төстэй хариу үйлдэл хүлээж авч байснаа дурджээ.

ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙН ӨНГӨНҮҮД

2025: Desert Twilight

2024: Peach Fuzz

2023: Viva Magenta

2022: Very Peri

Эх сурвалж: Ledger Enquirer

#энэ жилийн өнгө #өнгө