"Тавтай нойрсоорой 2" номонд Н.АЙШОЛПАНЫ ТҮҮХИЙГ өгүүлжээ


Сондор | YOLO.MN
2017-12-13

Охидод зориулсан "Дэггүй охидод зориулсан тавтай нойрсоорой 2" номонд бүргэдчин охин Н.Айшолпаны түүхийг өгүүлжээ.

Энэ номыг Елена Фавилли, Францеска Кавалло нар хамтран бичсэн байна. Тэд охидод зориулан, "Тавтай нойрсоорой" гэж нэрлэсэн эхний номондоо Их Британийн хатан хаан II Элизабет, Америкийн алдар тамирчин Серена Уильямс, Бирмийн улс төрч Ан Сан Су Чи зэрэг шилдэг 100 эмэгтэйн тухай өгүүлжээ. Номын зохиолчид өнөөгийн охид цагаан морь унасан ханхүүтэй гэрлэнэ гэж мөрөөдөх бус шинэ вакцин нээх, олимпийн медальтан болох, Марс гараг дээр алхах тухай бодох ёстой гэж үзэн, цуврал номоо бичжээ.    

Өнгөрсөн онд хэвлүүлсэн дээрх номыг Нью-Йорк таймс сонин шилдэг бүтээлээр нэрлэсний сацуу ном бүтээх, хэвлэх ажилд олон зуун хүн хандив өгснөөрөө онцлог байв.  

Номын хоёр дахь цувралд мөн л 100 эмэгтэйн амжилт, ололтыг танилцуулжээ. Өсвөр насны цөөн охидын амжилтыг өгүүлсний нэг нь Н.Айшолпаны бүргэдээр ан хийдэг тухай түүх юм.

#GoodNight #Book