

Сүүлийн долоо хоногийн турш NewJeans-ийн фэнүүд MrBeast-ийн постууд дээр хэдэн мянгаараа сэтгэгдэл үлдээх зохион байгуулалттай үйлдэл гаргажээ.
Сэтгэгдлүүдэд “NewJeans-ийг авраач”, “HYBE-ийг худалдаж аваад өгөөч”, “Danielle-ийг авраач” гэх мэтээр гуйсан бөгөөд ихэнх нь “#mrbeastsavenewjeans” хаштагтай байв. Үүний улмаас MrBeast-ийн сошиал хуудсууд асар олон ийм төрлийн сэтгэгдлээр дүүрч, олны анхааралд өртжээ.
Үүний дараа болсон үйл явдал интернэт хэрэглэгчдийг бүр ч их гайхшруулсан юм. MrBeast үнэхээр фэнүүдийн гуйлтад хариу өгсөн байна.
Тэрээр NewJeans-ийн Danielle-д туслахын тулд яг юу хийж болох вэ гэж энгийнээр асуусан нь олныг алмайруулав.

Түүний энэ хариу сошиал сүлжээнд тренд болж, интернэт хэрэглэгчид дэлхийн хамгийн том YouTuber NewJeans-ийн фэнүүдэд хариу өгч, туслах санал тавьсанд цочирдож байгаагаа илэрхийлжээ. Олон интернэт хэрэглэгч уг нөхцөл байдалд ичиж зовсон, бас уурласан сэтгэгдлүүд үлдээсэн байна.
“Үнэхээр ичмээр санагдаж байна”
“Тэр чинь буяны хандив цуглуулах зэрэг зүйлд анхаарах ёстой хүн биз дээ, үүнд биш”
“Тэр зүгээр л ийм олон сэтгэгдлээс залхаад хариулсан байх. Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй”
“Аймаар cringe”
“HYBE-ийг худалдаж ав гэж гуйхын оронд Danielle-ийн торгуулийн мөнгийг төлж өгөөч гэж гуйсан нь илүү бодитой санагдах байсан. NewJeans гэж хэн болохыг ч мэдэхгүй хүнд ингэж хандахдаа яахав дээ?”
“Фэнүүд нь Danielle-д туслах хэмжээний мөнгийг өөрсдөө амархан цуглуулж чадах юм шиг байж, яагаад заавал нэг YouTuber-ээс мөнгө гуйж байгаа юм бэ?”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!