Солонгос хэл сурахад тань туслах инстаграм хаягууд


Т.Хулан | YOLO.MN
2023-03-21

Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд солонгос хэл трэнд болж буй билээ. Мэдээж тухайн улсын соёл, нийгмийн нөхцөл байдал жилээс жилд өсөн дэвшиж байгаа болохоор Солонгос улсад суралцах, аялах, урлагийн ертөнцтэй улам ойртох хүсэлтэй хүмүүсийн тоо олширсоор байна. Тэгвэл та ч мөн эдгээр залуустай хөл нийлүүлэн алхаж, солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол доор санал болгох инстаграм хаягуудыг дагахыг зөвлөж байна.

1.inakimieee

Гадаад хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй Ина Ким энэхүү хуудсыг хөтөлдөг бөгөөд солонгос хэл заахын хажуугаар дагагчдаасаа ч мөн өөрийн улсын хэлний сонин хачныг хуваалцах байдлаар хамтран суралцдаг. Үнэгүй zoom хичээл болон, цахим номуудыг хуваалцан дагагчдадаа зөвлөгөө өгч солонгос хэл шимтэн суралцагчдаа тусалдаг байна.

2.korean_hangeulu 

Энэхүү цахим хаягаас та солонгос хэлний цагаан толгойноос эхлээд хөнгөн замаар сонирхолтой бичлэгүүдийг хүлээн авч үзэх боломжтой. Зохион бүтээгчид нь олон жилийн туршлагатай бөгөөд хэл заах арга барилыг зөв техникээр эзэмшүүлдэг тул дагаад үзэхэд харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

3.k.talktalk

Хэрвээ та солонгос хэлний ижил төстэй үгнүүдийг андуурах гээд байдаг бол энэхүү хаягийг санал болгож байна. Бичлэг болон нийтлэлүүдээрээ ижил төстэй ч өөр утга агуулдаг үгсүүдийг тайлбарладаг хаягийг дагаарай.

4.eggbun_educat

2015 хэл сурах сонирхлоосоо үүдэн аппликейшнаа олон нийтэд хүргэсэн ч инстаграм хаягийг ч хэл сурах арга хэрэгсэл хэмээн үзэж хаягаа хөтлөн явуулж эхэлжээ. Анхан шатны сонирхогчдын түвшний дагагчдадаа зориулан сонирхол татахуйц контентуудыг хүргэсээр байна.

Эх сурвалж: seoulspace.com

#Мэдэхэд илүүдэхгүй