

2PM хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэн, Японд фэнүүдтэйгээ уулзаж, Япон дахь дэбютийнхээ 15 жилийн ойг тэмдэглэхээр боллоо.
2PM хамтлаг энэ оны эхний хагаст Японд хэд хэдэн амьд тоглолт хийхээр бэлтгэж байна. Тэд 2023 онд Солонгос болон Японд дэбютынхээ 15 жилийн ойд зориулсан тоглолтуудыг зохион байгуулсны дараа, Япон дахь албан ёсны дэбютийн 15 жилийн ойг тохиолдуулан, олон жилийн турш дэмжиж ирсэн Япон фэнүүддээ талархал илэрхийлэхийн тулд дахин нэгдэх шийдвэр гаргажээ.
2PM хамтлаг 2008 онд Солонгост дэбют хийж, 2011 оны тавдугаар сард Японд албан ёсоор дэбют хийсэн юм. Японд албан ёсоор дебют хийхээсээ өмнө ч тэдний дебютын тусгай арга хэмжээнд ойролцоогоор 25,000 хүн цугларч, тухайн үедээ асар их анхаарал татаж байв. Харин ердөө хоёр жилийн дотор Tokyo Dome-д тоглолт хийж, хоёр өдрийн турш нийт 110,000 фэн цуглуулснаар K-pop дэлхий даяар тэлж байсан оргил үед тэргүүлэгч хамтлагуудын нэг болж чадсан юм.
Одоо хамтлаг байгуулагдсаны 18 жилийн ойг тэмдэглэж буй 2PM-ийн гишүүд хөгжим, жүжиг, энтертайнмент нэвтрүүлгүүдэд идэвхтэй оролцсоор байна.
Ли Жүнхо дуучин, жүжигчин хоёрын карьераа амжилттай хослуулж, 2019 оноос “The Red Sleeve”, “King the Land”, “Typhoon Company”, хамгийн сүүлд “Cash Hero” зэрэг бүтээлүүдэд тоглосон. Мөн 2013 онд Японд соло уран бүтээлчээр дэбют хийж, өнгөрсөн жил амжилттай соло фэн концерт зохион байгуулжээ.
Жан Үён, Никхүн, Жүн.К нар JYP Entertainment-тэйгээ хамт хэвээр байна. Хошин мэдрэмжээрээ алдартай Жан Үён Netflix-ийн “Screwballs” зэрэг энтертайнмент нэвтрүүлгүүдэд оролцож, болзоо реалити шоуны хөтлөгчөөр ажилласан. Тэрээр мөн өнгөрсөн оны сүүлээр мини альбом гарган хөгжимдөө эргэн ирсэн.
Жүн.К \ энэ жил соло дэбютийнхээ 10 жилийн ойг тэмдэглэж, өнгөрсөн жил соло альбомоо гаргасан. Никхүн “Khun’s Cells” нэртэй YouTube сувгаараа дамжуулан фэнүүдтэйгээ харилцсаар байна.
Ок Тэкён жүжигчний карьертаа төвлөрч, өнгөрсөн жил KBS Drama Awards-аас “The First Night With the Duke” бүтээлээрээ богино хэмжээний олон ангит киноны шилдэг жүжигчний "Excellence Award" шагнал хүртсэн.
Хуан Чансөн дуучин, жүжигчний хувиар идэвхтэй ажиллаж, Японд цомог гарган аялан тоглолт хийхийн зэрэгцээ “Good Woman Busemi” драмд тогложээ.
2PM хамтлагийн хамгийн сүүлд бүрэн бүрэлдэхүүнээрээ гаргасан альбом нь 2021 онд гарсан “MUST” юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!