“Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авч эхэллээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газар хамтран хөгжиж буй орнуудын боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2026–2027 оны хичээлийн жилд “Цагаан хэрэм” хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр суралцагчийг сонгон шалгаруулан нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх шаардлагатай бусад материалын хамт 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн дотор илгээнэ.

СУРАЛЦАХ ТҮВШИН
БНХАУ-ын сонгогдсон их сургуулиудад дараах түвшинд суралцана:

  • General Visiting Scholar 45-аас доош настай байх
  • Senior Visiting Scholar суралцах суралцагчид 50-аас доош настай байх
  • Магистрын түвшинд суралцах суралцагчид 35-аас доош настай байх
  • Докторын түвшинд суралцах суралцагчид 40-оос доош настай байх

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
Дараах холбоосоор орж чиглэл болон их сургуулиа сонгоно уу:
 https://campuschina.org/universities/index.html
/Хөтөлбөрүүд нь их сургуулиасаа шалтгаалан англи эсвэл хятад хэлээр явагдана./

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сонгосон түвшний боловсролын шаардлага хангасан байх
  • Англи хэлний шалгуур: IELTS/TOEFL эсвэл UNESCO Language Certificate (Баталгаажсан хэлний сургалтын байгууллага эсвэл хэлний багшаар гарын үсэг зуруулж, тамгалуулсан байх бөгөөд тухайн өргөдөл гаргагч суралцах хичээлийг эзэмшихэд шаардлагатай хэлний мэдлэгтэй гэдгийг нотолно. https://drive.google.com/.../12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4c...  холбоосоор орж татна уу.) 

Хятад хэлний шалгуур:
Visiting scholar HSK 3+
Магистр/доктор HSK 4+

  • Оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл
  • Сонгосон их сургуулийн нэмэлт шаардлага хангах
  • Гадаад паспорт 2027.09.01-ээс хойш хүчинтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Бүх өргөдөл Chinese Government Scholarship Information System дээр хийгдэнэ. 
(Agency Number: 00001)  
https://campuschina.org/  холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ. (дэлгэрэнгүй зааврыг https://drive.google.com/.../12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4c... холбоосоор авна уу.)

Бүрдүүлэх баримтууд:
1. Паспортын хуулбар
2. Диплом, гэрчилгээ, дүнгийн жагсаалтын албан ёсоор англи/хятад хэл дээр биш тохиолдолд англи/хятад орчуулга дээрх нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Study Plan буюу суралцах төлөвлөгөө
Visiting scholar 500 дээш үгтэй
Магистр/Доктор 800 дээш үгтэй
4. Recommendation letter буюу Тодорхойлолт (англи эсвэл хятад хэл дээр, 2 хүнээс авсан байх) (магистр,доктор/Senior Visiting Scholar)
5. Хэлний мэдлэгийн батламж (IELTS/TOEFL, HSK, эсвэл UNESCO Certificate of Language Knowledge)
6. Урьдчилсан элсэлтийн бичиг / Pre-admission (их сургуулиас)
7. Эрүүл мэндийн хуудсыг эмчийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан байх  
(   https://drive.google.com/.../12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4c... холбоосоор авна уу)
8. Гэмт хэрэгт холбогдолгүй тодорхойлолт англи хэл дээр (6 сарын дотор)
9. Урлаг, дизайнтай холбоотой чиглэлээр суралцахыг хүссэн өргөдөл гаргагчид өөрсдийн бүтээлийг цахим системийн “Example of Art/Other Supporting Documents” хэсэгт оруулж болно. Мөн эдгээр материалыг сонгосон их сургууль руу өөр аргаар шууд илгээх боломжтой.
10. Хэрэв өргөдөл гаргагч 18 нас хүрээгүй бол БНХАУ дахь өөрийн хууль ёсны асран хамгаалагчийн хүчинтэй бичиг баримтыг хавсаргана.

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ:

Сургалтын төлбөрөөс чөлөөлөх
Сар бүрийн стипенд:

  • General visiting scholar, магистр: 3 000 юань
  • Senior visiting scholar,доктор: 3 500юань

Дотуур байр эсвэл байрны мөнгөн тэтгэмж
Оюутны иж бүрэн даатгал

ЮНЕСКО-ГИЙН ТЭТГЭЛЭГ:

Нэг удаагийн хоёр талын онгоцны зардал
Сард 80 ам.долларын нэмэлт стипенд
Буцах үеийн нэмэлт ачааны төлбөр
Бусад мэдээлэл: https://www.unesco.org/en/fellowships/greatwall 
Холбогдох мэргэжилтэн: Б.Энхжин
Утас: 7010-5652
И-мейл хаяг: shs@unesco.mn

Нэмэлт мэдээлэл:

  • Аливаа гэр бүлийн гишүүнд ямар нэг тэтгэлэг ба дотуур байрны өрөө олгохгүй.
  • Визний зардлыг өргөдөл гаргагч хариуцна.

#“Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр