
Зул сарын баяр бол барууны орнуудад маш өргөн дэлгэрээр тэмдэглэгддэг баяр билээ. Тийм ч утгаараа олны танил эрхмүүд баярын өдрийг хэрхэн тэмдэглэсэн нь тэдний шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг. Зөвхөн алдартан ч биш ер нь л бусад хүмүүс зул сарын модоо хэрхэн зассан, баярын ширээ нь яаж харагдсан гэдэг сонирхол татдаг шүү дээ. Тэгвэл энэ жил алдартнууд Зул сарын баяраа яаж тэмдэглэсэн тухай сониныг танд хүргэж байна.
Jennifer Lopez

Jennifer Lopez Зул сарын баярын үдэш цахим хаягтаа хэд хэдэн зургуудыг оруулсан. Түүний баярын мод ягаан тууз болон шар гэрлээр чимэглэгдсэн байсан нь үнэхээр гайхалтай харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Үүн дээр нэмээд тэрбээр гэр бүл болон найз нөхөдтэйгөө хамт баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн бөгөөд бүгд ижил ягаан өнгийн pajama өмссөн байсан нь тун өхөөрдөм байсан шүү.
Jennifer Aniston

Jennifer Aniston Зул сарын өдөр “Та нарт МАШ ИХ хайрыг явуулж байна. Баярын мэнд хүргэе” хэмээх постыг нийтэлсэн. Тэрбээр өөрийнхөө өргөж авсан гурван нохой болон үзэсгэлэнтэй харагдах нар жаргаж буй мөчийг харуулсан зургуудыг хавсаргажээ. Од маань баярын өдрөө өөрийн 21 сая доллароор үнэлэгдэх Bel-Air харшид найзууд болон шинэхэн найз залуу Jim Curtis-тай өнгөрүүлжээ.
Kim Kardashian

Реалити шоуны од бүсгүй Kim K, Зул сарын баярын өмнөх орой нүд булаам цагаан гацуур модны өмнө хуучны алдарт муглерийн даашинзтай авхуулсан зургаа нийтэлжээ. Тэрээр постынхоо тайлбарт “ЗУЛ САРЫН ҮДЭШ 2025 Thierry Mugler 1986” хэмээн бичсэн байна.
Skims хувцасны брэндийн эзэн тэрбээр цасанд хучигдсан мэт харагдах моддын өмнө мөнгөлөг бие барьсан даашинз өмссөн байсан нь түүний биеийн галбирыг тодотгон үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Мөн Kim хүүхдүүд болон авга, нагац дүү нартайгаа нэгэн жигд pajama өмссөн зургаа хуваалцсан байна.
Dua Lipa

Dua Lipa болон Callum Turner хоёр өнгөрсөн жилийн яг энэ үеэр сүй тавьсан гэх цуурхлын эзэд болоод амжсан. Хосууд энэ жилийн Зул сараар ч хайр дүүрэн харагдаж байсан бөгөөд тэд гэр бүл, ойр дотнынхонтойгоо баяраа тэмдэглэсэн байна.
“Хамгийн гол нь Хайр… бас энэ жил хоол хийхийг үзүүлж өгсөн (6 сарын турш гал тогоо руу ойртоогүй ч бүгд амжилттай!!). БҮГДЭД НЬ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!! БҮГДЭД ЧИНЬ МАШ ИХ ХАЙРЫГ ЯВУУЛЖ БАЙНА!!!!” хэмээжээ.
Kourtney Kardashian

Кардашианы гэр бүл 2025 оны Зул сарын баярын чимэглэлүүдээ бүгдийг нь оруулж дуусаагүй байгаа ч Kourtney нөхөр Travis Baker-тэйгээ баярын тохижуулалтынхаа бяцхан хэсгийг олон нийтэд харуулжээ.
Тэрбээр зурган дээрээ “Би Зул сарын замбараагүй байдалд хайртай” гэж бичсэн байна.
Cardi B





Cardi B – ийн тухай бидний хамгийн сайн мэдэх зүйл бол тэр хэзээ ч аливаа зүйлийг хагас дутуу хийж хаядаггүй. Тиймдээ ч түүний Зул сарын баяр ёстой жинхэнэ утгаараа баяр шиг тэмдэглэгдсэн. Тэрбээр тэмдэглэлт өдрийг өөрийн хүүхдүүдтэйгээ аз жаргал, инээд хөөр дүүрэн тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Хамгийн гайхалтай нь Карди хүүхдүүддээ тус бүрд нь гацуур модыг хүссэн чимэглэлээр нь чимэглэж өгсөн гэнэ.
Mariah Carey

Mariah Carey баярын өдөрт зориулан авхуулсан гэр бүлийн үзэсгэлэнтэй зургаа инстаграм дээрээ хуваалцжээ. Зурган дээр тэр өөрийн 14 настай ихрүүд болох Monroe болон Moroccan-тай зогсож байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тийм биш гэж үү?
Эх сурвалж: Hellomagazine, TMZ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!