

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад хэдхэн хоног үлджээ. Шинэ жилийн баярын уур амьсгалаар дүүрэн энэхүү өдрүүдэд манай сайтын зүгээс ээлжит цуврал нийтлэлийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ сонордуулах гэж байна.
Өмнөх нийтлэлээр бид хайртай дотны хэн нэгэндээ бэлэг сонгох дэлгүүрүүдийг танилцуулсан бол энэ удаад баярын ширээг тань амтат бялуугаар чимэх таван бэйкэриг онцоллоо. Түүнчлэн Yolo.mn сайтын бүх уншигчдадаа ирж буй шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо илүү сонирхолтой зорих газруудаар уулзацгаая.
COFFEE NAMU

Сошиал хаяг: coffeenamumongolia
Цагийн хуваарь: Ажлын өдөр 08:00 - 21:00, Амралтын өдөр 09:00 - 21:00
Хаяг I: Сүхбаатар дүүрэг, IC Tower, 2-р давхарт
Хаяг II: Сүхбаатар дүүрэг, Central Tower, 2-р давхар
Хаяг III: Хан-Уул дүүрэг, Gerlug Vista хотхон, 58/7 байр, 1-р давхар
Хаяг IV: Сүхбаатар дүүрэг, Altan Joloo Tower, 1-р давхар
Хаяг V: Баянгол дүүрэг, Tara Center, 1-р давхар
Хаяг VI: Хан-Уул дүүрэг, Цэнгэлдэх хотхон байрны 1-р давхар
Хаяг VII: Сүхбаатар дүүрэг, Хуримын ордон, 1-р давхар
Хаяг VIII: Сүхбаатар дүүрэг, Galleria, 1-р давхар
Хаяг IX: Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, Śila Centre, 1-р давхар
Өмнөд Солонгосын алдарт “Coffee Namu” манай улсад нээгдээд аль хэдийнээ хоёр жилийг үджээ. Энэ хугацаанд есөн салбартай болж, хүмүүст илүү хүртээмжтэй ажиллаж байгаа юм. Coffee Namu-д та найзуудтайгаа хөгжилтэй уулзалт хийх, ганцаараа намуухан орчинд амсхийх, эсвэл ажил, хичээлээ амжуулахад хамгийн тохиромжтой. Төрөл бүрийн кофегоос гадна амтат бялуунууд ч янз янзаараа бий. Аманд ороод уусах мэт зөөлхөн хэр нь содон амттай тул хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. Веб хуудсаар нь зочлон үнийн сонголт болон онцлох бялуутай нь танилцаад, гэртээ хүргүүлээд аваарай.
МОН БЭЙКЭРИ

Сошиал хаяг: _monbakery_
Хаяг: Номин, Оргил супермаркетын бүх салбар болон УИД, Скай их дэлгүүрээс худалдан авах боломжтой.
1998 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус бэйкэри өдгөө 200 гаруй ажилтантай, 180 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани болтлоо өргөжжээ. Тэд шинэхэн талх нарийн боов бялууг хэрэглэгчдэд хүргэх гол зорилготой. Амтат бялуу нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн төрөл бүрийн хэлбэр дүрс, амт чанарын сонголттой худалдаалдгаас гадна үнийн хувьд ч тун боломжийн. Вэб сайтаар нь зочлон, бялууны төрлүүд болон салбарын дэлгэрэнгүй байршилтай танилцаарай.
TOUS LES JOURS

Сошиал хаяг: touslesjoursmongolia
Хаяг: Вэб сайтаар нь зочлон салбаруудын мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.
Tous Les Jours нь анх Францын бэйкэригийн уламжлалыг Солонгосын нарийн хийцтэй хослуулан урладаг брэнд юм. Монголд нутагшаад есөн жилийн нүүрийг үдэж байгаа бөгөөд аль хэдийнээ хэрэглэгчдийн алдартай брэнд болжээ. TOUS les JOURS /Тү Лэ Жүр/ нь францаар “Өдөр бүр” гэсэн утгатай ба мастер нарийн боовчны гараар урласан Европ бэйкэрийг үйлчлүүлэгчиддээ өглөө бүр шинээр үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Та үүгээр зочлон Unicorn rainbow cake, Hazelnut mousse cake, Heart choco cake зэрэг баярт зориулсан өвөрмөц хийцтэй бялуунуудыг амтлаарай.
ЖҮР ҮР

Сошиал хаяг: jurur.mn
Хаяг: Вэб сайтаар нь зочлон салбаруудын мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.
Монголчуудын хамгийн их худалдан авдаг Жүр үр бэйкэри нь 1998 оноос эхлэн худалдаалагдаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 45 гаруй нэрийн бялуу, 140 төрлийн бэйкери бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт 24 салбартай бөгөөд та өөрт ойр салбараасаа худалдан авах боломжтой. Бялуунаас гадна баярын ширээгээ чимэх жимстэй кросант, төмстэй, тоортой, ханборгоцойтой тэргүүн, зөөлөн кекс, чокопай зэрэг төрөл бүрийн амттанаас худалдан аваарай.
MAISON FRANK

Сошиал хаяг: maisonfrank.official
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 - 20:30
Хаяг I: Сүхбаатар дүүрэг, Натурын гудамж, Dalai Tower-ийн 1-р давхарт
Хаяг II: Хан-Уул дүүрэг, Emart
Maison Frank бол Улаанбаатар хотын төвд байрлах, Францын нарийн боовны уламжлалыг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг бэйкэри юм. Чанартай орцоор бүтээгдсэн төдийгүй бусад газруудад байхгүй шинэлэг өнгө төрхтэй тул таны гэр бүлийн гишүүн бүрд таалагдах болно. Тэд хамгийн сүүлд “Sticky Rice Layer” бялууг шинээр менюдээ нэмжээ. Мөн Maison Frank брэнд бүтээгдэхүүн болох таваас найман сет бялуугаар баярын ширээгээ чимээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!