Аялах дуртай хүнд тохиромжтой 7 ажил


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-06-26

Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихсөн, мэргэжил, их сургуулийн сонголттой нүүр тулж байна уу? Хэрэв та мэргэжлээ хараахан сонгож амжаагүй бас аялах хоббитой бол дараах мэргэжлүүдийг сонирхоод үзээрэй. 

Онгоцны үйлчлэгч

Мэдээж энэхүү мэргэжил нь нэг улсаас нөгөө улс руу нисдэг учраас аялах дуртай хүмүүст тохирмжтой байх нь гарцаагүй. Мөн заримдаа онгоцоор гэр бүлээрээ хөнгөлөлттэй эсвэл бүр үнэгүй аялах боломж олддог давуу талтай. 

Гадаад харилцааны ажилтан

Энэхүү мэргэжил нь тухайн улсынхаа улс төрийн болон эдийн засгийн харилцааг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гадаадад хурал, цуглаанд оролцох шаардлага их гардаг. 

Орчуулагч

Та 2 болон түүнээс дээш хэлээр төвөггүй ярьдаг мөн аялах дуртай бол энэхүү мэргэжил танд сайн тохирно. Өөр орнуудад орчуулагч хийх нь ажлын бус цагаараа тухайн улстай танилцах боломжийг олгоод ч зогсохгүй боломжийн цалинтай ажил юм. 

Аяллын хөтөч

Энэхүү мэргэжил нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад тухайн газраа танилцуулан, аялуулах үүрэгтэй ба мэдээж хүнтэй харилцах чадвар, хэлний мэдлэг зэргийг шаардана. 

Археологич

Хэрэв та түүх, соёлд сонирхолтой бол археологич мэргэжлийг судлаад үзэхийг зөвлөж байна. Эртний эд зүйлс хаана байна тэр газар нь л очиж судалгаа хийнэ гэсэн үг шүү дээ. 

Влоггер

Олон улсуудаар аялан, бусад улсын соёлыг харуулсан аяллын тэмдэглэл хөтөлж влог хийн мөнгө олох боломжтой. Мэдээж хэдэн жилийн тууштай хөдөлмөр шаардах хэдий ч хангалттай дагагчтай болсны дараа үр дүн нь гайхалтай байх болно. 

Олон улсын тусламжийн ажилтан

Олон улсын тусламжын ТББ-уудад сайн дурын ажилтин хийх нь олон улсаар явж ажиллах боломжийг олгоно. Энэхүү ажил нь байгалийн гамшигт өртсөн эсвэл  дайнд өртсөн улс орнуудад тусламж хүргэдэг үүрэгтэй. 

Эх сурвалж: businessnewsdaily.com

#Мэргэжил сонголт