ВИДЕО: “Single’s Inferno” 5-р бүлэг нэгдүгээр сард Netflix-р цацагдана


Т.Онон | YOLO.MN
2025-12-23

Netflix-ийн болзооны реалити шоу “Single’s Inferno”-гийн тавдугаар дугаар 2026 оны нэгдүгээр сарын 20-нд дэлхий даяар цацагдаж, шинэ оныг халуухан уур амьсгалаар эхлүүлэх гэж байна.

Single’s Inferno нь ганц бие залуусын чин сэтгэлийн, гал халуун болзоог харуулдгаараа онцлог. Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болох юм. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой.

1-р улирал нь Солонгосын variety шоунаас анх удаа Netflix-ийн Global Top 10 (англи бус ТВ төрөл)-д багтсан бол
2-р улирал нь энэ жагсаалтад дөрвөн долоо хоног дараалан байсан.
3-р улирал нь таван долоо хоног дараалан дэлхий даяар топт бичигдэж, 31 улсын Top 10 жагсаалтад орсон.

Харин 4-р улирал нь долоо хоногийн үзэлтийн цагийн дээд амжилтыг тогтоон, болзооны реалити шоуны тэргүүлэгч гэдгээ дахин баталсан юм.

Продюсер Ким Жэ Вон сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Би үнэхээр сэтгэл хөдөлж байна. 1-р улирлаас хойш бидэнтэй хамт байсан бүх ганц бие оролцогчид, мөн тэднийг дэмжиж ирсэн фэнүүдийн ачаар бид энэ хүртэл явж ирлээ гэж бодож байна” хэмээжээ. 

“Single’s Inferno” 5-р сизон 2026 оны 1-р сарын 20-ны Мягмар гарагт Netflix дээр нээлтээ хийнэ.

#Single’s Inferno