“Б галерейн орчин үеийн 8 дахь” хамтарсан үзэсгэлэнг дэлгэлээ


YOLO.mn | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Урчуудын Эвлэлийн Зураачдын урланд арванхоёрдугаар сарын 5-28-ны өдрүүдэд өрнүүн их амжилттай яваа орчин үеийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Эл үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчдийн бүтээл ирснээс:

  • зураг, график (зураасан зураг),
  • баримал, коллаж(зүймэл урлаг),
  • видео арт (бичлэг),
  • инсталляц (өрөг урлаг) техник ажиллагаатай 19 орчин үеийн шийдэлтэй бүтээл дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн хоёр танхимыг гэгээлэг ба бараан орчноор шийдсэн нь сонирхол татахаас гадна, орон зайг бүтээлүүддээ уялдуулжээ. Баруун гарын дүрмээр гэрэлтүүлэгтэй танхим руу ороход өрөг урлагийн бүтээлүүд хана таазнаас өлгөсөн нь сонирхол татна.

Мөн ланд арт ба орчин үеийн арга техник ашигласан бүтээлүүд таны мэлмийг баясгана. Эхлээд З.Уянга зураачийн “Цэцгийн бүжиг” график зургийн цувралтай зэрэгцэн Э.Тогтууны “Зээлийн хүү” холимог техниктэй бүтээлийн зоос ба балчир хүүгийн ширтэх харцаар бага насаа мэдэрч амжилгүй амьдралыг сөрж буй хүүхдүүдийг төлөөлүүлжээ.

Үргэлжлээд монголын эхэн үеийн өрөг урлагийн мастерын Карма бүтээлийг байрлуулжээ. Ахмад үеийн томоохон төлөөлөгч бөгөөд орчин үеийн урлагийг өнгөцхөн төдий зүйл биш гэдгийн тод жишээг уран бүтээлч МУУГЗ, Дүрслэх Урлагийн Академийн хүндэт профессор С.Дагвадоржийн урлагийн замналаас сурч болно.

Дараах танхим бүдэг гэрэлтүүлэгтэй ба дотоод ертөнцөөс төрсөн дүрслэлийн шийдэл мэдрэгдэнэ. Танхимд ороход хамгийн түрүүнд угтсан бүтээл бол уран бүтээлч Б.Орхонтуулын “Бид нар” хэмээх баримал юм.

Грекийн эртний баримал нь баганаас эхэлж хөгжсөөр хүний биеийн төгс хэмжээ харьцаатай баримал болсны адил монголын уран баримал буган хөшөөнөөс эхтэй.

Хүн чулууны хэв маягийг шингээн орчин үетэйгээ шууд холбожээ. Эл бүтээл өнөөгийн нийгэм дэх бидний дүр төрхийг шүүмжлэлт аргаар ёгтлон илэрхийлсэн.

We are (2025) cement, 60x30x30cm

Танхимын төв хэсэгт нүдэнд туссан бүтээл бол  Д.Дорждэрэмийн “Чимээгүй уулзалт” инсталляц юм. Өмнө нь дуу хөгжим эгшиглэдэг байсан тэр орон зай энэ удаа эсрэгээрээ чив чимээгүйд үлээх бус дотогш сорох мэт.

Яг одоо дохь чимээгүй уулзалтын хооронд оршихуй. Туба хэмээх зэмсгүүд нь 20 дугаар зууны дунд үеэс Монголын найрал хөгжимд үүргээ гүйцэтгэж дуусаад ашиглалтаас гарчээ.

Энэхүү хөгжмийн зэмсгүүдээс товчлууруудыг нь авч эвэр бүрээ хэв маягт оруулан эсгийгээр бүрж галерейд дахин амилуулжээ. Олон жилийн дараа дахин учир ч зог тусан бие биеэ дуугүй ширтэлцэх аниргүйг мэдрээрэй.

Silent meeting (2025) mixed media, 1250x70x60cm

Хамгийн сүүлд зураач Мөнхжаргалын Украйны дайны тухай бүтээлээс хүмүүс, буу зэвсэг, гавлын яс зэрэг дүрслэл нь утга агуулгын хувьд хүн эцэстээ нэгнээ хэрхэн устгадаг талаар хөндөнө. Өмнө нь уран сайхны киноноос үздэг байсан бол бид одоо бодит гэрч болжээ гэсэн санаа юм. Испанийн алдарт зураач П.Пикассогийн бүтээл “Герника” хотыг бөмбөгдсөний дараа түүний нэг сарийн шаналлаар амилсан бүтээл нь тухайн үед олон улсыг тойрон аялахдаа тэр үеийн мөргөлдөөний түүхийг нийтэд таниулсан.

Ялсан орны цэрэг баатар боловч яг үнэндээ алуурчид юм. Зэвсэглэсэн дрон болон химийн бодис ашиглан нь олон хүнийг алж сүйдэлж буй хүчтэй улс гүрэн нь улам шунаж хүчгүйгээ хядахад үрэгдэж буй хүмүүсийн амьд үлдэх түгшүүртэй тэмцэл нь дайны механизм юм.

Гол концепц нь дайнаар зовлонгийн үүсэл 7 нүглийн сөрөг талуудыг шүүмжлэн хөндсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ази болон олон орны соёлд уламжлалт зургийн үнэ цэнэ нь өссөөр байгаа. Монгол зурагт өнгөрсөн цагийн үйл үлгэр гэх зэргийг ихэвчлэн дүрсэлдэг. Зураач Ж.Мөнхжаргал нь Монгол зургийн хавтгай дүрслэлийг хар зураасаар алслуулж зохиомждоо орчин үеийн графит арга барил ашиглан сэтгэл хөдлөлөө шингээсэн. Бүтээлийг бүхэлд нь харахад цагаан өнгийн цулгуй орон зай үүсгэн минималист хэв маяг оруулжээ.

Seven /series/ (2025) watercolor cotton, 110x140cm

Артист, kуратор: Н.Цэвэлмаа

Гэрэл зургийг/Н.Цэвэлмаа

#үзэсгэлэн