“Гэртээ ганцаараа” киноны тухай гайхширам баримтууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Кевин МакКалистерийн гэр бүл түүнийг зул сарын баяраар гэрт нь ганцаар нь үлдээж явснаас хойш нийт гуч гаруй жил өнгөрчээ. “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” нь анх 1990 оны 11 сарын 16-нд кино театруудаар цацагдаж гол дүрийн жүжигчин хүү болох Маколей Калкиныг дэлхий даяар танигдах үндсийг тавьсан. Үүнээс хойш найман настай бяцхан Кевин болон бүтэлгүй дээрэмчид болох Хэрри Лайм, Марв Мёрчинс нарын адал явдал зул сарын баярын өдрийн нэгээхэн хэсэг болсоор ирсэн билээ.

Тэгвэл уг хэзээ ч моодноос гардаггүй киноны талаарх таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

ТЭР АЙМАР ҮСЛЭГ ААЛЗ ЖИНХЭНЭ ААЛЗ БАЙСАН!

МакКалистерийн гэрийг дээрэмдэхийг завдахдаа бүтэлгүй нойтон хулгайчид маань маш олон аймшигтай зүйлстэй нүүр тулдаг ч тэдгээрээс хамгийн аймшигтай нь Кевиний том ах Баззын тэжээдэг аалзыг Марвын нүүрэн дээр тавьсан явдал байсан гэж аалзыг үздэггүй хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тэрхүү үслэг, том, аймар аалз жинхэнэ аалз байсан гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй.

Аалз Марвын нүүрэн дээр буухад Марв маш чангаар хашхирдаг шүү дээ. Харин тэр хашхирааныг сүүлд нь дахиж бичиж аваад кинондоо нэмж өгсөн байна. Учир нь кино багийнхны гол зорилго аалзыг жүжигчний нүүрэн дээр аль болох удаан хугацаанд байлгах байсан тул чанга чимээ аалзыг үргээн хөөх эрсдэлтэй байсан юм.

КИНО ЗОХИОЛ ЕРДӨӨ АРАВХАН ӨДРИЙН ДОТОР БИЧИГДЭЖ ДУУССАН

Кино зохиолч Жон Хьюзийн хүү Жеймс Хьюзийн хэлснээр тэдний гэр бүл 1989 онд Европ руу анхны гэр бүлийнхээ аяллыг хийх гэж байсан бөгөөд аавд нь маш олон төрлийн аялагчдын айдас төрсөн байгаа юм. Ерөнхийдөө бол тэдгээр аялагчдын айдсаас үүдэн “Гэртээ ганцаараа” киноны зохиол бий болсон байна.

Европ руу хийсэн аяллаасаа ирээд хоёр долоо хоногийн дараа Жонд дахин нэг айдас төрсөн нь “Хэрвээ хүүхдүүдийн маань нэг санамсаргүйгээр гэртээ ганцаараа үлдчихсэн байсан бол яана аа?” байсан хэмээх айдас байв. Ингээд л тэрбээр дараагийн есөн өдөрт киноны зохиолыг бичиж сүүлийн 44 хуудсыг дараагийн өдөр нь найман цагийн хугацаанд бичиж дуусгасан. Хамгийн хачирхалтай нь зохиолчид маань энэхүү хугацаа тийм ч богино санагдаагүй бөгөөд бүр тэмдэглэл дээрээ өөрийгөө хэт удаан байгаад байна уу хэмээн санаа зовж буйгаа бичиж үлдээсэн байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МАККАЛИСТЕРИЙН БАЙШИН 1.5 САЯ АМ ДОЛЛАРЫН ХАНШТАЙ БАЙНА

Иллинойс мужийн Виннетка хотод байрлах, 1295 м2 хэмжээтэй улаан тоосгон, 18-р зууны үеийн хэв маягтай байшинг найруулагч Крис Коламбус “Кевин ганцаараа үлдэх” киноны байшин болгон сонгожээ. Чикаго Трибьюн сонины мэдээлснээр, энэ байшинг бараг нэг жилийн турш зах зээлд байсны дараа 2015 онд 1.585 сая доллароор борлуулсан байна. Гэсэн ч эзэд нь илүү өндөр үнэ хүлээж байсан бөгөөд анхны үнэ 2.4 сая доллар байжээ.

КИНО НЬ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ 27 ЖИЛ ЭЗЭМШСЭН

“Home Alone” 1990 оны баярын саруудаар АНУ-ын бокс оффисыг тэргүүлж, дараа жилийн эхний хагас хүртэл зах зээлийг давамгайлсаар байв.

Кино жагсаалтын №1-т 12 долоо хоногийн турш, 1991 оны зун хүртэл топ 10-т үлдэж чаджээ. Энэ хугацаанд кино нь 285,761,343 ам.доллар олж, 1990 оны хамгийн их ашиг орлого оруулсан кино болсон бөгөөд дотоодын инээдмийн киноны дээд амжилтыг тогтоосон юм.

Энэхүү рекордыг 2017 онд Хятадын “Never Say Die” кино эвдсэн байна.

ХӨӨРХИЙ КЕВИН ЖИНХЭНЭЭСЭЭ ХУРУУГАА ХАЗУУЛСАН

Калкингийн хэлснээр, “Home Alone” киноны төгсгөлд Вет Бандитс Кевинийг барьж, бүх хурууг нь хазах гэж заналхийлдэг хэсэгт Песци жинхэнээсээ түүний хурууг хазсан байна. 2004 оны “Rule Forty Two”-ийн ярилцлагын үеэрээ Калкин хамтран тоглогчийн алдаанаас үлдсэн сорви одоо ч байгааг дурджээ.

Калкин “Киноны эхний ангид Песци намайг хувцасны өлгүүр дээр өлгөөд ‘Би чиний бүх хурууг нэг нэгээр нь хазна’ гэж хэлдэг хэсэг байдаг. Олон дахин авсан зураг авалтуудын нэгийн үеэр тэр намайг жинхэнээсээ хазчихсан. Тэр үед хуруун дээр минь үүссэн сорви одоо ч арилаагүй байж байдаг” гэж ярьсан байна.

БАЗЗЫН НАЙЗ ОХИН ЯГ ҮНЭНДЭЭ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БАЙСАН

Баззыг байхгүй байгааг ашиглан Кевин түүний өрөөгөөр хэсүүчилж байхдаа найз охиных нь жаазтай зургийг олоод “Базз, найз охин чинь...Вүүф” гэж хэлдэг шүү дээ.

Гэхдээ Девин Ретрейн хэлж буйгаар тухайн хэсэгт жинхэнэ охины зургийг байршуулсан бол хэтэрхий харгис хэрэг болох байсан тул кино багийнхан охины зураг биш харин эрэгтэй хүүхдэд эмэгтэй хувцас өмсгөх санааг олсон байна.

Тэрбээр хэлэхдээ “Тийм ч таатай биш, инээдтэй харагддаг найз охины зурагт жинхэнэ охины зургийг тавивал тухайн охинд тийм ч сайхан санагдахгүй. Харин аз болж найруулагчийн хүү өөрийн хүслээр охин болж хувираад зургаа авхуулахыг зөвшөөрсөн” гэжээ.

Эх сурвалж: TIME

#Гэртээ ганцаараа