Монголын томоохон их сургуулиудын ТЭТГЭЛГИЙН нэгдсэн мэдээлэл


Хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж их сургуулийн босгыг давах гэж буй нийт төгсөгчдөдөө баяр хүргэе! Одооноос бие даан хийх зүйл маш олон байгаа учраас тэр бүрт YOLO.mn та бүхний үнэнч зөвлөгч байх болно шүү гэдгийг дуулгахад таатай байна.

Бид энэ удаагийн нийтлэлээрээ Монголын томоохон их сургуулиуд шинэхэн элсэгчдэдээ ямар тэтгэлэг өгдөг тухай, мөн суралцах хугацаандаа авч болох тэтгэлэг, боломжуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

- Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;
- Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;
- Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;
- Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;

ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

- Суурь шалгалтад 700 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувь
- ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь 
- Суурь шалгалтад 650 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-т элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувь
- Суурь шалгалтад 750 буюу түүнээс дээш оноо авч ШУС, ХШУИС, Завхан сургууль, Эрдэнэт сургуульд элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувь
- Суурь шалгалтад 780 буюу түүнээс дээш оноо авч ХЗС, БС, ОУХНУС-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувь
- МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувь
- ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн элсэгчийг дэмжих бодлогоор сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг тус тус олгоно.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Бусад тэтгэлгүүд:

Амжилттай суралцагчдыг дэмжих арван төрлийн тэтгэлэг байдаг.

- МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг

- Гадаад, дотоодын хувь хүн, байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг

- Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд нэг хичээлийн жилд 300 гаруй оюутан хамрагдах боломжтой.

Оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

- ЭЕШ-ын 600-аас дээш оноотой элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгтэй.

- ЭЕШ-ын 600-аас дээш оноотой ЭРЭГТЭЙ элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэгтэй

- МУБИС-ийн кредитийн тэтгэлэг-1-4 кредитийн хөнгөлөлт

Бусад тэтгэлгүүд:

- Ерөнхийлөгчийн тэтгэлэг

- Ерөнхий сайдын тэтгэлэг

- ТББ болон Олон улсын байгууллагын тэтгэлэг

- Орон нутгийн ИТХ, ЗДТГ-ын тэтгэлэг

- Оюу толгой хөтөлбөрийн тэтгэлэг

- Зориг сангийн тэтгэлэг

- Дэлхийн зөн ОУБ-ын тэтгэлэг

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

- Олон улсын олимпиадын 1-3 дугаар байр эзэлсэн бол төлбөрийг 100% хөнгөлнө.
- 2020 оны техник-технологийн улсын олимпиадын 1-р байрыг эзэлсэн бол 100%
- Мөн олимпиадын 2-3 дугаар байр эзэлсэн бол 75%
- Мөн олимпиадын 4-5 дугаар байр эзэлсэн бол 50%
- Мэргэжлийн улсын олимпиадын 1-5 дугаар байр эзэлсэн бол 50%
- ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийг төгссөн элсэгч ЭЕШ-нд хичээл тус бүрт 650 ба түүнээс дээш оноо авсан бол 50-100%
- ЭЕШ-нд суурь болон дагалдан хичээл тус бүр 700-800 оноотой элсэгчийн төлбөрийг 50-100% тус тус хөнгөлнө.

Дотоод болон гадаадын 20 гаруй байгууллагаас оюутнуудад суралцах хугацаанд нь тэтгэлэг олгодог. 

Ректорын нэрэмжит тэтгэлэг

Шалгуур: 

- 3.6 ба түүнээс дээш голч дүнтэй 2 улирал дарааллан суралцсан байх
- Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, шалгарсан байх
- Оюутны эрдэм шинжилгээний ажил, олимпиадад амжилттай оролцож, шалгарсан байх
- Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнд оролцсон байх
- Оюутны бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

ШУТИС-ийн оюутнуудын кредитийн урамшуулал

ШУТИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад холбогдох нэгж, сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байранд шалгарч, захирлын нэрэмжит хуудсанд бичигдсэн болон оюутнуудын сайн дурын, мэргэжлийн клубүүдийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг үнэлэн урамшууллыг оюутнуудад олгоно.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

 

- “ТОЁОТО ШУТИС” сургалтын сангийн тэтгэлэг

Сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж тааруу, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд хичээлийн жилийн намрын улиралд олгодог.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

- Суурь шалгалтын хэмжээст оноо 800 бол 30 %

- 750-799 бол 20 %

- 700-749 бол 10 %-ийг тус бүр сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

Бусад тэтгэлгүүд:

Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө хуримтлуулсан голч дүн нь

- 3.9-4.0 бол 10 хувийн

- 3.8-3.89 бол 8 хувийн

- 3.7-3.79 бол 6 хувийн

- 3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг: 

- Академик тэтгэлэг- ЭЕШ-ын элсүүлэх мэргэжлийн хоёр хичээл тус бүрээр оноо нь 800 бол 100%, 750-иас дээш бол 50%-тай тэнцэх мөнгөн дүнгээр тэтгэлэг олгоно.
- Сурах боломж олгох тэтгэлэг- СЭЗИС-ийн элсэлтийн босго оноог бүрэн хангасан, суурь боловсролын гэрчилгээний дүн 90%-иас дээш, суралцах чин хүсэлтэй, зорилтот бүлгийг 4 хүртэлх элсэгчид тус бүр сургалтын төлбөрийн 3 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Ирээдүйн манлайлагч тэтгэлэг- ЭЕШ-ын дундаж оноо нь 700-750, суурь боловсролын гэрчилгээний дүн 90%-иас дээш байх

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

СЭЗИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.

 

Ректорын нэрэмжит тэтгэлэг

- СЭЗИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутан байх

- Хоёр улирал дараалан тус бүр 15-аас багагүй багц цагийн хичээл судалсан байх бөгөөд доорх шалгуурын хангасан оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Үүнд:

- Улирлын голч дүн нь

3,4- 3,59 бол 25 хувь

3,6- 3,79 бол 50 хувь

3,8- 4,00 бол 100 хувь сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

- Эрдэм шинжилгээ, судалгаа, зөвлөх үйлчилгээний ажилд оролцсон байх

- Сургуульдаа хувь нэмэр оруулах: сайн үйл санаачлан гүйцэтгэх, сургуулийн алба, нэгж, номын санд ажиллах /оюутан зөвлөх, хөтөч оюутан, туслах оюутан гэх мэт/

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

- Олон улс, улсын олимпиадад эзэлсэн байраас хамааран дараах байдлаар сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

I байр- 100%, II-V байр 70%, VI-X байр 50%, XI-XV байр 30%

- Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц уралдаан, тэмцээнд

I байр 50%, II-V байр 30%, VI-X байр 20%, XI-XV байр 10%

- ЭЕШ-ын онооноос хамаарч

760-аас дээш 100%, 750-759 оноотой бол 30%, 650-699 оноо авсан бол 15%-ийг тус бүр сургалтын төлбөрөөс хөнгөлнө.

Бусад тэтгэлгүүд:

- 6 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан бол сургалтын төлбөрийн 10%-ийн

- 8 улирал-15%

- 10 ба түүнээс дээш-20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэгчдэд олгох тэтгэлэг:

- 800 оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө

- 700-аас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.

- 600-аас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.

- Их засаг лицей сургуулийн төгсөгчдийг эхний жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

#Боловсрол #Их сургууль #Тэтгэлэг