Япон дууны тэмцээн зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр (Бямба) Япон дууны тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Тэмцээнд оролцогч нь дараах болзлыг хангасан байна.

  •  2026.01.31-ний өдрийн байдлаар 10-р ангиас дээш 30 хүртэлх насны Монгол Улсын иргэн
  • Өмнө нь Японд зорчиж байгаагүй
  • Мэргэжлийн дуучид бус зөвхөн сонирхогчид
  • Баг болон хосын төрлөөр бус зөвхөн ганцаарчилсан төрлөөр оролцох
  • Бүртгүүлсэн дууны сонголт, оролцогчийг өөрчлөх боломжгүй
  • Хөгжимгүй эсвэл амьд хөгжим, панограмм бэлтгэж дуулж болно

Тэмцээний шагнал, урамшуулал

Тэмцээнд шалгарсан дараах гурван байрны оролцогчид “JENESYS” хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялах эрхийг гардаж авна.

  • Тэргүүн байр -1 хүн
  • Дэд байр        -1 хүн
  • Гутгаар байр -1 хүн

Тэмцээний удирдамж, оролцогчийн мэдүүлгийн хуудсыг ЭНД дарж авна уу. 

#дууны тэмцээн