2025 оны онцлох хүүхдүүдийг тодруулжээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

 

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд дараах 10 төрөлд үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд “2025 оны "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.

  • Оюун ухаан
  • Сурлага
  • Урлаг, уран бүтээл
  • Биеийн тамир, спорт
  • Байгаль хамгаалал
  • Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
  • Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
  • Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд
  • Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
  • Багийн амжилт гэсэн 

БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ 2025.12.18-НЫ ӨДӨР ТӨРИЙН ОРДОНД БОЛНО. 

#оны онцлох