Дэлхийд хамгийн алдартай 10 ВЛОГ


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-08-08

Сүүлийн үед залуучууд влог хөтлөх нь элбэг болсон. Влог хөтөлснөөр олон хүмүүстэй мэдээлэл солилцож, өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, өөрийн үзэл бодлыг бусадтай харьцуулж дүгнэлт гаргахад тусалдаг билээ. Энэ удаа та бүхэндээ дэлхийд алдартай 10 влогчийн мэдээллийг хүргэж байна.

1. CTFxC

Энэ залуу дэлхийн хамгийн олон өдөр дараалан влог хийн гиннесийн амжилтыг эвджээ. Тэрээр 2300 өдөр нэг ч алгасалгүй влогоо хийсэн гэдэг. Түүний “Youtube” хуудас 1.5 сая дагагчтай.

Youtube chanel: https://www.youtube.com/user/CTFxC

2. FoseyTUBE

25 настай түүний жинхэнэ нэрийг Юсеф Эрика гэдэг. Нэг жилийн өмнөөс влог хөтөлж эхэлсэн бөгөөд влогоороо хүмүүсийг чадсан хөгжилтэй бичлэгүүдийг оруулдаг юм. Тэрээр гурван “Youtube” хуудастай бөгөөд “DOSEofFOSEY” нь 3.8 сая, “foseyTUBE” нь 10 сая, “FOSEY” нь 1.1 сая дагагчтай ажээ.

Youtube chanel: https://www.youtube.com/user/DOSEofFOUSEY

3. PointlessBlog

Түүний хуудас 5.3 сая дагагчтай бөгөөд хийсэн 500 бичлэгийг нь аль хэдийнэ 300 сая хүн үзсэн байна. Тэр өөрийн болон бусдын ямарваа нэгэн зүйлд хандаж байгаа хариу үйлдлийг илүүтэй харуулж өгдөг байна.

Youtube chanel:  https://www.youtube.com/user/PointlessBlog

4. AmazingPhil

Дөрвөн сая дагагчтай түүний жинхэнэ нэр нь Фил Лэстер. Тэр 19 настайдаа анхны бичлэгээ оруулж байсан бөгөөд түүнээс хойш 150 бичлэг хийжээ. Түүний хоёр дахь “Youtube” хуудсыг  “LessAmazingPhil” хэмээн нэрлэдэг байна.

Youtube chanel: https://www.youtube.com/user/AmazingPhil

5. RomanAtwoodVlogs

Америкийн нэгдсэн улсын “Ohio” мужид амьдардаг 33 настай энэ залуу өөрийн найз охин Бриттани Смиттэй хамт өөрийн бичлэгүүдээ хөгжилтэй маягаар хийдэг аж. Тэр 14.7 сая дагагчтай. Түүний хамгийн амжилттай бичлэг 766 сая үзэлттэй.

Youtube chanel: https://www.youtube.com/user/RomanAtwoodVlogs

6. SHAYTARDS

Энэ влог “Youtube” хуудасны влогийн хэв маягыг өөрчилсөн гэж үздэг. Тэрээр анх 2008 онд анх жингээ хаях аяныг зарлаж влогоо эхэлсэн ч одоо влогоо ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ хийх болсон. Түүний хуудас 5 сая дагагчтай.

Youtube chanel: https://www.youtube.com/user/SHAYTARDS

7. JacksGap

Дөнгөж 85 бичлэгтэй ч аль хэдийнэ 4 сая дагагчтай болсон юм. Тэд ихрүүд бөгөөд 22 настай. Влогтоо өөрсдийн аялалын бичлэг болон бусад сонирхолтой зүйлсийн талаар оруулдаг юм. Тэд нарын анхны бичлэг 2011 онд орж байжээ.

Youtube chanel: https://www.youtube.com/user/JacksGap

8. Joey Graceffa

Хамгийн анхны влогоо 2009 онд цацаж байсан тэрээр 8.9 сая дагагчтай болжээ. Хамгийн анхны бичлэгээ оруулсан цагаас л сонирхолтой богино бичлэг болон цувралуудыг өөрийн хуудсанд байршуулжээ.

Youtube chanel: https://www.youtube.com/user/JoeyGraceffa

9. Danisnotonfire

Түүний жинхэнэ нэрийг Даниель Хоуэл гэдэг бөгөөд 24 настай энэ залуугийн хуудас аль хэдийнэ 6.5 сая дагагчтай болжээ. Хамгийн их үзэлттэй бичлэг нь “How to speak Internet?” буюу “Яаж интернетээр ярих вэ?” гэсэн нэртэй.

Youtube chanel: https://www.youtube.com/user/danisnotonfire

10. BFvsGF

Энэ нь хосын влог бөгөөд Жэйсс Уэлленс болон түүний найз охин Жэйн хоёрын влог юм. Тэд 2007 оноос хойш хамтдаа влог хөтөлж байгаа бөгөөд одоо 1500 бичлэгтэй болжээ. Хосууд маань анх бие биенээ өдсөн бичлэг хийж волгоо эхэлж байжээ.

Youtube chanel: https://www.youtube.com/user/BFvsGF

#Vlog