

Олон арван жилийн турш Шон Комбс хип хоп гудамжны соёлыг дэлхийд таниулж, хөгжмийн ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлсэн уран бүтээлч байсаар ирсэн. Гэвч түүний амжилтаар дүүрэн карьерын цаана олон нийтийг цочроосон ноцтой хэргүүд нуугдаж байсан билээ. Эдгээр дуулиант үйл явдлуудтай холбоотой “Sean Combs: The Reckoning” нэртэй баримтат кино Netflix-ээр саяхан цацагдсан байна. Энэхүү баримтат кино хэрхэн бүтсэн, ямар үнэнийг дэлгэж буй талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Баримтат киноны өрнөл
“Sean Combs: The Reckoning” баримтат кино нь хэвлэл мэдээллийн төвд өртөн, ялд шийтгэгдсэн этгээд Шон Комбсын амьдрал, маргаантай үйл явдлуудыг өргөн хүрээнд судалсан бүтээл болжээ.
2024 оны долоодугаар сард Шон Комбс биеэ үнэлэлтийн зорилгоор хүн тээвэрлэсэн гэх зүйл ангиар буруутгагдаж, холбооны шоронд ял эдэлж эхэлсэн. Тэрээр ял болон шийтгэлийнхээ эсрэг давж заалдаж байгаа юм.
Түүний хуучин хамтран ажиллагсад, уран бүтээлчид, найз нөхөд, ажилчдын яриагаар бол амжилтын замналын цаана харанхуй, бараан талууд нэлээд байсан байна. Энэ бүхэн 2023 оны арваннэгдүгээр сард R&B дуучин Кассандра Касси нь Комбсын эсрэг нэхэмжлэл гаргасны дараа ил тод болж эхэлсэн байна.
Найруулагчийн байр суурь
#MeToo хөдөлгөөний дараа хөгжмийн болон кино ертөнцийн алдартнууд шүүхийн өмнө очиж байгааг хараад, Cassie шүүхэд хандсан мөчид би энэ явдал ямар ч чиглэл рүү эргэж мэднэ гэж бодсон,” хэмээн найруулагч Александрия Стэплтон ярьжээ. Мөн “Соёлын хувьд бид ийм ноцтой хэргүүдийг хүлээн авч, боловсруулах чадвартай болсон эсэхийг шалгасан бодит стресс тест байсан.” гэж байв.
Тэрээр мөн “Энэ бол зөвхөн Шон Комбс, Касси эсвэл хохирогчдын тухай түүх биш. Энэ бол бид олны өмнө алдартнуудыг хэр өндөрт өргөдөг тухай толь.” хэмээн онцолж байлаа
Продюсер 50 Cent “Би олон жилийн турш G-Unit Film & Television-ээр дамжуулан бодит түүхийг өгүүлэхийг зорьж ирсэн. Өөрсдийн түүхийг бидэнд итгэж хуваалцсан бүх хүнд талархаж байна,” гэж хэлжээ.
Баривчлагдахаас өмнөх нууц бичлэгүүд
Баримтат кинонд Комбсыг баривчлагдахаас өмнөх зургаан өдрийн турш түүний зөвшөөрөлтэйгөөр авсан бичлэгүүд багтсан. Тухайн үед тэр холбооны мөрдөн шалгалтад байсан юм. “Комбс өөрийгөө байнга бичиж авдаг хүн. Энэ бол түүний олон арван жилийн турш үргэлжилсэн зуршил,” хэмээн Стэплтон тайлбарлаж байлаа.
Кино багийнхан Комбсын хуульчидтай олон удаа холбогдохыг оролдсон ч хариу аваагүй байна.

Баримтат кинонд хэн хэн оролцсон бэ?
Энэхүү баримтат кинонд анх удаа дуу хоолойгоо хүргэж буй олон хүн багтсан бөгөөд тэдний дунд:
Ангиудын агуулга
1-р анги: “Pain vs. Love”:
2-р анги: “What Goes Down Must Come Up”
3-р анги: “Official Girl”
4-р анги: “Blink Again”
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!