Хятадад ЗГ-ын тэтгэлгээр сурдаг оюутнуудыг хүлээн авахаар бэлтгэж байна


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-06-13

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай уулзжээ.

Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцож, БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргав.

Хятапын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.

#Мэдээ