

Арванхоёрдугаар сар бол сэтгэл гэгэлзүүлж, догдлол мэдрүүлдэг сар билээ. Гудамжинд зассан гоёмсог гацуур, гэрэлт чимэглэл, шинэ жилийн баярын дуу энд тэндгүй эгшиглэнэ.
Өнөөдрийн нийтлэлээр бид к-драма сонирхогчдодоо зориулан энэ сард нээлтээ хийх долоон киног танилцуулж байна. Баяраас өмнө амжиж шинэ к-драмуудаа хүлээн авч үзээрэй.
“THE PRICE OF CONFESSION”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 5
Гол дүрд: Jeon Do Yeon, Kim Go Eun
Нийт анги: 12
Ан Юн Сү бол эгэл жирийн урлагийн багш. Гэвч нэгэн өдөр танихгүй этгээд нөхрийг нь хөнөөж, Юн Сүг уг хэрэгт буруутгана. Тэр өөрийн гэм буруугүйг нотлохоор тэмцсэн ч нотлох баримт үгүй байсан тул эцэст нь шоронд хоригдоно. Харин тэнд байх үед нь Мо Ин гэх эмэгтэй түүнийг зорин ирж, тэдний хооронд аюултай нэгэн нууцлаг тохиролцоо байгуулагдсанаар үйл явдал өрнөнө.
“SURELY TOMORROW”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 6
Гол дүрд: Park Seo Joon, Won Jian
Нийт анги: 12
Ли Гён До нэгэн сонинд сурвалжлагчаар ажилладаг. Тэр 20-иод насандаа Жи У гэх охинтой танилцаж, удалгүй дотносон, үерхэж эхэлсэн ч харилцаа нь удалгүй төгсөнө. Найман жилийн дараа тэд дахин уулзан болзсон ч мөн л салалтаар дуусжээ.
Одоо Ли Гён До, Жи Угийн нөхөртэй холбоотой дуулиант нийтлэл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлын улмаас тэд олон жилийн дараа дахин учрах хувь тохионо.
“PRO BONO”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 6
Гол дүрд: Jung Kyung Ho, So Joo Yeon
Нийт анги: 12
Өндөр амбицтай шүүгч Кан Дэвит ажилдаа сайн, хууль эрхзүйн салбарт нөлөө бүхий хүн байсан ч нэгэн санаанд оромгүй явдлаас болж ажлаа орхино. Ингээд “Про Боно” байгууллагад олон нийтийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгчөөр ажиллахаар шийддэг. Тэрээр тус байгууллагад Пак Ки Бүм гэх өмгөөлөгтэй танилцсанаар олон адал явдалтай учрана.
“LOVE ME”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 19
Гол дүрд: Seo Hyun Jin, Chang Ryul, Lee Si Woo
Нийт анги: 12
Нэгэн эмэгтэй эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Гаднаас харахад сайн ажилтай, цалин сайн, гоо үзэсгэлэнтэй амьдрал нь төгс мэт харагдах ч түүнд хэнд ч хэлээгүй нууц бий. Тэрхүү нууц нь долоон жилийн өмнө нь болсон хар бараан осолтой холбоотой аж. Ямар нууц байх бол?
“I DO I”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 21
Гол дүрд: Choi Soo-young, Kim Jae-young
Нийт анги: 12
Энэхүү кино нь өмгөөллийн арвин туршлагтай Маен Сэ На гэх залуу бүсгүйн түүхийг өгүүлнэ. Тэрээр Gold Boys хамтлагийн гоцлол дуучин До Ра Икийг 10 жилийн турш хөгжөөн дэмжжээ. Гэтэл нэгэн өдөр шүтээн До Ра Ик нь хачирхалтай аллагын хэрэгт сэжиглэгддэг. Сэ На түүнийг өмгөөлж, үнэн зөвийг илрүүлэх хэдий ч үүний дараа тайзны амьдрал, дуучны карьераас залхсан До Ра Ик өөрөөр амьдрахаар шийддэг.
“MADE IN KOREA”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 24
Гол дүрд: Hyun Bin, Jung Woo Sung
Нийт анги: 12 /хоёр бүлэгтэй нэг бүлэг нь тус бүр 6 ангитай/
Кино 1970-аад онд өрнөх бөгөөд Бэк Ки Тэ нь эрх мэдэл, амжилтад хүрэхээр тэмүүлж буй залуу. Харин Жан Гүн Ёнг тууштай прокурор юм. Гэтэл нэгэн өдөр томоохон хэрэг гарч асуудлууд ар араасаа хөвөрнө.
“CASHERO”

Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 26
Гол дүрд: Lee Junho, Kim Hyang Gi
Нийт анги: 8
Кан Сан Ун төрийн албан хаагч бөгөөд мөнгөтэй байх тусмаа өвөрмөц хүчирхэг болчихдог онцлогтой нэгэн. Түүнд мөнгө л байвал төмөр эвхэх, барилга нураах гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Харин түүний найз охин бодлоготой, ирээдүйгээ төлөвлөдөг зарчимч бүсгүй. Тэрээр найз залуугийнхаа энэ хүчийг төдийлөн ойшоодоггүй аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!