Gemini 3.0 шинэ загвар: Хиймэл оюуны салбар дахь хүчтэй өрсөлдөгч


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Google цоо шинэ хиймэл оюуны загвар болох Gemini 3.0-ыг танилцуулж, OpenAI компаний ChatGPT болон бусад томоохон хиймэл оюуны хэлний загваруудтай өрсөлдөх чадвараа өндөр түвшинд хөгжүүлэн танилцууллаа.

Gemini 2.5 загвар нээлтээс ердөө долоон сарын дараа гарч буй энэхүү шинэ загвар нь Google-ийн одоогийн хамгийн чадварлаг хэлний загвар бөгөөд зах зээл дээрх том AI өрсөлдөгч болж байгаа юм. Энэхүү нээлт OpenAI-ийн GPT 5.1-ийг гаргаснаас хагас долоо хоногийн дараа, мөн Anthropic-ийн Sonnet 4.5-ийг гаргаснаас хоёрхон сарын дараа болсныг дурьдах нь шинэ үеийн загварын хөгжлийн хурд ямар өндөр байгааг сануулж байна.

“Gemini 3-ыг бид ойлголт, дүгнэлт хийх чадварын томоохон ахиц гэж харж байна. Энэ загвар өмнөх загвараас илүү нарийн төвөгтэй асуудлуудад хялбархан хариулт өгөх чадвартай.гэж Gemini загвар бүтээгдэхүүний ахлах менежер Тулси Доши хэлж байв.

Мөн судалгаанд илүү чиглэсэн загвар болох “Gemini 3 Deepthink”-ийг ирэх хэдэн долоо хоногт Google AI Ultra захиалагчдад аюулгүй байдлын нэмэлт шалгалтыг амжилттай давсны дараа нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Нарийн түвшинд дүгнэлт хийх чадвар нь аль хэдийнээ зарим шалгалтын дүнгийн үзүүлэлтүүд дээр харагдаад эхэлжээ. Жишээ нь “Humanity’s Last Exam” шалгалтад 37.4 оноо авч, ерөнхий ойлголт, мэргэжлийн чадварыг хэмждэг уг шалгалтын түүхэн дээд амжилтыг шинэчлэв. Өмнөх өндөр оноо нь GPT-5 Pro загварт 31.64 байсан юм. Мөн Gemini 3 нь “LMArena”-гийн жагсаалтыг тэргүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмждэг шалгалт дээр хамгийн өндөр дүн авсан байна.

Google-ийн мэдээлснээр одоогоор Gemini аппликейшнд сар бүр 650 сая гаруй идэвхтэй хэрэглэгч ашиглаж байгаа ба 13 сая програм хангамжийн хөгжүүлэгч уг загварыг өөрсдийн ажлын урсгалд ашиглажээ.

Ямар шинэчлэлүүд гарч ирсэн бэ?

Google хөгжүүлэгчдэд зориулсан шинэ платформ Google Antigravity-г танилцуулсан нь код даалгавар төвтэй буюу хурдан, чанартай код бичих боломжийг олгож байна. Мөн vibe coding-д зориулагдсан нь програмчлагчдад prompt-оороо хүссэн кодоо хурдан үүсгэх уян хатан хэрэгсэл болж өгчээ.

Шинэ загвар нь мэдээллийг зураг, хүснэгт, сэдэвчилсэн форматтайгаар харуулдаг generative interface-ийг дэмждэг. Жишээ нь, Gemini 3-т Van Gogh-ийн галерейг тайлбарлахыг даалгасан бөгөөд үр дүнд нь зураг, текст, мэдээллийн маш өндөр чанартай түвшинд үзүүлсэн интерактив тайлбар бий болж байв.

Бизнесийн хэрэглээнд Gemini 3 нь сургалт, процесс, видео болон үйлдвэрлэлийн зураг шинжилгээ, нарийвчилсан төлөвлөгөө зэрэг үйл явцыг дэвшилтэт, хурдтай түвшинд гүйцэтгэх чадвартай. Мөн хөгжүүлэгчид API болон Google-ийн Vertex AI-г ашиглан энэхүү шинэ AI-ийг интеграцчлан ашиглах боломжтой.

Эх сурвалж: Techcrunch

#Gemini #Gemini 3.0