DALL E хиймэл оюун ухаан хүссэн зургаа үргэлжлүүлэн зурж чаддаг болов


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-09-02

Сүүлийн үед олны анхааралд өртөөд буй DALL E хиймэл оюун ухаан “Outpainting” нэртэй хүссэн зургаа үргэлжлүүлэн зурж болох нэмэлтийг танилцуулав. Уг нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгч аливаа зургийг анхны хэмжээнээс нь томруулан бүтээх боломжтой болж байгаа юм.

Зургийг хэрхэн үргэлжлүүлж буйг дараах бичлэгээс үзээрэй.

Бүртгэлтэй хэрэглэгчид уг нэмэлтийг үнэгүй ашиглаж болох бөгөөд хэрэв бүртгэлгүй бол энэ холбоосоор орж хүсэлтээ өгснөөр waitlist буюу хүлээлгийн жагсаалтад орох боломжтой.

 

#Технологи