

Дуучин Сабрина Карпентер “Universal Pictures”-ээс гаргах шинэ мюзикл кинонд гол дүр бүтээхэс гадна тус киноны продюсероор ажиллахаар болжээ. Энэхүү бүтээлийг “Succession”, “Hustlers” киногоороо танигдсан найруулагч Лорен Скафариа зохиолыг нь бичихээр болсон байна.
Льюис Кэрроллын бүтээл “Алиса гайхамшгийн оронд” анх 1865 онд хэвлэгдэж гарч байлаа. Үлгэрийн уран сэтгэмж, өвөрмөц дүрүүдийн төлөөллөөр дэлхий даяар алдаршсан тул хэд хэдэн кино хувилбарууд өдийг хүртэл бүтээгдэн олны хүртээл болсон билээ. Тэдгээрийг танилцуулбал:
Түүхэн олон хувилбараас хамгийн алдартай нь Disney-ийн 1951 оны анимэйшн болон Тим Бёртоны 2010 оны кинонууд юм. Ийм олон хувилбарын дараа “Universal Pictures”-ийн шинэ мюзикл кино нь “Алиса гайхамшгийн оронд”-ын хамгийн шинэлэг, орчин үеийн кино болж магадгүй гэж кино мэргэжилтнүүд таамаглаж байна.

Харин Сабрина Карпентерийн хувьд Алисан дүр нь томоохон студийн анхны гол дүрд тоглох кино болох юм. Тэрээр өмнө нь Girl Meets World цувралд тоглож жүжиглэх авъяасаа олон таниулж байлаа. Түүний дараачаас “Emergency”, “Tall Girl”, “The Hate U Give” зэрэг кинонуудад тоглосон туршлагатай юм.
Сүүлийн жилүүдэд Карпентер хөгжмийн салбарт том амжилт гаргаж, “Man’s Best Friend” цомгоороо зургаан Грэммийн номинацад нэр дэвшсэн. Одоогоор Сабрина Карпентер Short n’ Sweet аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ нь арваннэгдүгээр сарын 23-нд Лос Анжелест дуусна.
Түүний сүүлийн цомог Man’s Best Friend нь зургаан Грэммийн номинацад багтсан бөгөөд үүнд “Manchild” дуугаар “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг бичлэг”, “Шилдэг клип” зэрэг шагналууд багтсан юм.
Эх сурвалж: Ew.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!