

Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Uzbekistan IT Park”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Digital Startup Awards 2025”-д Монгол Улсын “Egune AI” болон “Uwish” стартапууд хагас шигшээд шалгарлаа.
“Digital Startup Awards 2025” нь дэлхийн зах зээлд гарах боломжийг олгодог төдийгүй 1сая.ам. долларын шагналын сантай хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт Төв Азийн 8 улс оролцож байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд хагас шигшээ шатны өрсөлдөөн болно.
Хагас шигшээ шатанд нийт 15 стартап өрсөлдсөнөөс Монгол улсын “Egune AI” төсөл шилдгээр шалгарч, Узбекистан Улсад болох финалын шатанд бусад Төв Азийн 7 улсын шилдэг стартапуудтай өрсөлдөх боломжтой болжээ.
Инновац, технологийн салбарын шилдэг санаа, шийдлүүдийг дэмжих зорилготой тус хөтөлбөрийн шигшээ шатанд манай улсаас гадна Армени, Казахстан, Кыргызсиан, Тажикстан, Азербайжан, Гшрж, Туркменстан улсууд оролцох байна.
Энэхүү хөтөлбөр нь стартапуудад олон улсын ментор, хөрөнгө оруулагчидтай холбогдох, бизнесээ хөгжүүлэх, тэлэх боломж олгодгоороо онцлог билээ.
Эх сурвалж: cnbc
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!