

Мэргэжил. Та бидний амьдралдаа хамгийн түгээмэл сонсдог үгсийн нэг. Сурагчдын хувьд дунд сургуулиасаа эхлээд сонссоор байгаад бараг “харшил”-тай болох нь холгүй байгаа биз. Та бүхний ирээдүйн амьдрал бүхэлдээ үүнээс хамаарна. Тийм л учраас багш, асран хамгаалагч нар мэргэжил сонголтын талаар ойлгуулахын тулд багагүй хичээл зүтгэл зориулдаг юм. Бид нийтээрээ энэ асуудалд ач холбогдол өгдөг болсон нь сайн хэрэг ч гэлээ яагаад чухал гэдгийг тодруулах чухал байна. Мэргэжил сонголт яагаад чухал вэ?
Бидэнд хоногт 24 цаг амьдрах боломж бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 24 цаг. Дунджаар найман цаг унтаж амардаг хүнд амьдрах 16 цаг үлдэнэ. Орон сууц, хоол хүнсний зардлаа төлөхийн тулд ажиллах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд 8 цаг. Хувцаслах, очих хугацаа зэрэг бэлтгэл болон бусад дайвар ажлуудыг нэмж тооцвол энэ цаг хялбархан гэгч нь 10 цаг болно. Цааш нь тооцвол улам нэмэгдэнэ. Тийм ээ, бид амьдралынхаа дийлэнх хугацааг ажилд зориулдаг. Харин аливаа ажлыг хийхийн тулд мэргэжил хэрэгтэй.
Хүний амьдралын гол талбар
Таны сонгосон мэргэжил, хийх ажил цаг хугацаанаас гадна эрүүл мэнд, орчин нөхцөл болон сэтгэл ханамж зэрэг олон зүйлийг тодорхойлно. Харилцаа, өөрийн үнэлэмжээр зогсохгүй бүр сэтгэл татам байдалд хүртэл нөлөөлнө.
Бүгд сэтгэл хангалуун амьдрал, сайхан ирээдүйг хүсдэг. Тийм учраас хуульч, мэдээллийн технологийн инженер гэх мэт илүү нэр хүндтэй, орлого ихтэй мэргэжил сонгох нь бий. Гэвч эдгээр “сайн” мэргэжлүүд танд тохирохгүй бол ажлаа сайн хийж чадахгүй, үүнийг дагаад нэр хүнд, орлогоо нэмэгдүүлэхэд хүндрэл учрах болно. Харин эсрэгээр та өөртөө тохирох мэргэжлийг сонгож чадвал тэрхүү ажлаа сайн хийж чадна. Ажилдаа гаргууд хүнээр бусад хүн ажлаа хийлгэхийг хүснэ, үүнийг дагаад нэр хүнд, орлого ч гэсэн нэмэгдэх нь тодорхой.
Хийж байгаа зүйлээ сайн мэддэг, хүмүүст бодитоор үнэлэгддэг хүн өөртөө сэтгэл хангалуун байх нь мэдээж. Ийм тохиолдолд тухайн хүн өөрийгөө улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлж цаашид ч амжилт, сэтгэл хангалуун байдлаа тогтмол нэмэгдүүлэх боломжтой. Үүн дээр нэмээд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдаг учраас бусад хүмүүст сэтгэл татам санагддаг. Улмаар бусадтай эерэг харилцаа тогтоож хэвшсэн хүний эрүүл мэнд ч сайн байна. Ирээдүй бүхэлдээ гэрэлтэй харагдаж байгаа биз?
Харин өөртөө тохирохгүй ажил сонгосон хүн түгшүүр, гутрал гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөртэйгөөс гадна дархлаа нь мууддаг. Дургүй зүйлээ хүчээр хийнэ гэдэг огт хүсэх зүйл биш. Дархлаа суларснаар ойр ойрхон ханиад хүрэхээс гадна хорт хавдар гэх мэт илүү ноцтой өвчин тусах эрсдэл өндөр байдаг.
Мэргэжлээ буруу сонгох = Бүрхэг ирээдүй
Иймд мэргэжил сонгоно гэдэг нь та ирээдүйн амьдралын чанар, харилцаа, эрүүл мэнд болон мөнгө санхүү зэрэг бүхий л талбарыг зураглах томоохон шийдвэр гаргах үйл явц юм. Та үүнийг алс холыг зорьсон аялалтай адилтгаж болно. Аялал тань адал явдлаар дүүрэн байх бөгөөд мэдэхгүй газраараа урт замыг туулахад газрын зураг болон замдаа ашиглах өөр олон хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй. Бид аяныхаа хүрээнд энэ аяллыг амжилттай хийхэд туслах багаж хэрэгсэл, бас зүг чигээ олох газрын зургаар хангахыг зорих болно.
Амьдрал бол 100 метрийн гүйлт биш 42 километрийн марафон
Хамгийн эхэнд бид мэргэжил сонголт гэж юу болох, ямар ач холбогдолтойг хэлэлцлээ. Дараа нь, өөрийнхөө дотоод ертөнцтэй танилцах болно. Ямар онцлогтой, юу сонирхдог, юуг чухалчлан үздэг хүн гэдгээ ойлгох нь юу хийж чадахаа ойлгох суурь юм. Тэгээд өөрийн сонирхдог болон урьд нь төдийлөн анхаарч байгаагүй олон мэргэжлийг сайтар судлах хэрэгтэй болно. Эцэст нь, мэдсэн зүйлсээ нэгтгэн дүгнээд, шийдвэрээ гаргана. Мэргэжлээ сонгох аялалд зориулсан газрын зураг ерөнхийдөө ийм бүтэцтэй.
Аяллын хүрээнд очих газар бүрд тодорхой багаж танд хэрэг болно. Жишээ нь, мэргэжил сонголтын тухай ойлгохын тулд та мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс, хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааны тухай олж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө ойлгох зорилгод тань сэтгэл-зүйн тестүүд үр дүнтэй байх болно. Мэргэжлийн талаар ойлгохын тулд үүнийг судлах тодорхой арга замуудтай танилцсан байх шаардлагатай. Аялалдаа гарцгаая.
Tанаас өмнөх аянчид дараах нийтлэг алдааг гаргаж байв.
1. Нэг хувилбартаа хэт найдах
2. Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн саналыг шууд хүлээн авах
3. Сургууль төгсвөл хангалттай гэж бодох
4. Өөрийгөө сайн судалж, ойлголгүйгээр шийдвэр гаргах
Ихэнх хүн өөрийнхөө хэн болохыг, юунд дуртай гэдгээ мэддэг. Гэхдээ энэ мэдлэг дийлэнх тохиолдолд хангалттай цэгцтэй биш бүдэгхэн байдаг ажээ. Хэрэв үүнийг тодорхой болгохгүй бол хүн өөрийгөө ямар ажлыг илүү сайн хийж чадахаа оновчтой дүгнэж чадахгүй. Хүн өөрийгөө танина гэдэг нь:
Энэ бүхэн таныг ямар нэг ажил хийхдээ хэр сэтгэл хангалуун байх, хэр чадварлаг байхыг тодорхойлох чухал хүчин зүйлс юм. Эдгээрийг анхаарч үзээгүйгээс болоод хүмүүс буруу шийдвэр гаргаж олон талаар хохирол хүлээх нь бий.
Сэтгэл зүйн тест бол хүнд өөрийгөө таних, өөрийнхөө онцлогийн талаар бүхэл бөгөөд цэгцтэй дүр зургийг олж авахад тусалдаг хэрэгсэл. Гэхдээ өөрийгөө танина гэдэг нь сэтгэл зүйн тест бөглөхөөс илүү өргөн хүрээний үйл ажиллагаа гэдгийг мартаж болохгүй.
5. Сонирхож буй мэргэжлээ судлалгүйгээр сонголт хийх
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!