Ард түмний анхны хайр Бэ Сүжи


Э.Цовоо | YOLO.MN
2019-08-15

Гэнэн хонгор төрхтэй, сайхан сэтгэлтэй гэдгээрээ алдартай жүжигчин, дуучин бүсгүй бол Бэ Сүжи (Bae Suzy). Тэрээр алдар нэр хүндийг залуу насандаа олсон ч зан ааш нь яг нэгэн хэвэндээ байдаг, мөн үзэсгэлэнтэй төрхтэй цөөхөн хэдэн оддын нэг хэмээн тодорхойлдог шүү дээ. Тийм учир та бүхэндээ зориулж түүний талаар сонирхолтой баримт мэдээллийг хүргэж байна.

СҮЖИГИЙН БАГА НАС

Тэрээр Сөүл хотноо айлын дунд охин болон мэндэлжээ. Нэг эгч, нэг дүүтэй.

Сүжи багаасаа л хөөрхөн байсан учир дуучин болохоосоо өмнө дэлгүүрийн модель зэрэг ажлыг хийдэг байв. 2009 онд “Mnet SuperStar K” хэмээх нэвтрүүлэгт ороод хасагдсан ч тэр үедээ “JYP” энтертайнментийн нүдэнд өртөж бэлтгэгдэгч болж байжээ. Ийнхүү нэг жил гаруй бэлтгэгдсэний дараа тэрээр “MissA” хэмээх охидын хамтлагийн гишүүнээр анх KPOP ертөнцөд хөл тавьж байв.

ТҮҮНИЙ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ

Бид бүгдийн сайн мэдэх “Мөрөөдлөөс ч илүү” хэмээх киноны гол дүр Гу Хэми-д Сүжи тоглосон билээ. Энэхүү кино болон дүр нь түүний жүжигчний гарааг нээсэн ба Сүжи ч киноны баг хамт олон захиралдаа баярлаж явдаг гэдгээ олон ярилцлага дээрээ дурдсан байдаг. Анхандаа тэрээр уг кинонд тоглохоос айж, мөн тоглохыг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн ч түүнд энэхүү кино нь маш том амжилт авчирна гэдгийг Сүжи мэдээгүй.

Үүний дараагаар Сүжи “Architecture” хэмээх бүрэн хэмжээний кинонд тоглосноороо “Ард түмний анхны хайр” хэмээх хочийг хүртсэн билээ.Түүний жүжигчний гараа маш амжилттайгаар үргэлжилсэн ба үүнээс гадна соло дуугаараа ч амжилт гаргана гэж олон нийт төсөөлсөнгүй. 2016 онд EXO хамтлагийн гол хоолой Baekhyun-тай хамтран “Dream” хэмээх дуу гаргасан ба энэхүү дуу нь тухайн жилийнхээ хамгийн шилдэг хамтрал дуу болж маш олон дууны чартуудыг тэргүүлсэн юм.

АНХНЫ СОЛО ЦОМОГ

МиссА хамтлагын үйл ажиллагаа ч багасч Сүжи ганцаарчилсан цомог дээрээ ажиллаж буй гэдгээ хэлж шүтэн бишрэгчдэдээ том бэлэг барьсан. 2017 онд “Yes? No?” гэх цомгоороо соло дэбют хийж, тухайн цомгийн гол дуу нь Солонгос улсын хөгжмийн чартад олон хоног дараалан амжилттай явсан билээ. 

Түүний цомгийн дуунууд уянгалаг, мөн Сүжигийн өөр өөр төрхийг илэрхийлж чадсан гэдгээрээ онцлог. 2018 оны нэгдүгээр сарын 29-нд хоёр дахь цомог болох “Faces of Love” гаргасан ба мөн шинэлэг, цоглог дуунуудтай гэдгээрээ маш их алдаршсан.

ЭНТЕРТАЙНМЕНТААСАА ГАРСАН НЬ

Тэрээр маш олон жилийн туршид “JYP” энтертайнментад харьяалагдаж ирсэн. Гэвч удаан бодсоны эцэст тэрээр гуравдугаар сарын 31-ны өдөр гэрээгээ цуцалсан гэдгээ мэдэгдсэн. Шүтэн бишрэгчид нь ч түүнийг зөв шийдвэр гаргасан гэж боддог ба маш олон алдартай жүжигчидтэй “Management SOOP” хэмээх агентлагт элссэн юм. Олон нийт түүнийг дуу хөгжмөөр явахын оронд жүжигчний чадвараа дээшлүүлэх санаатай байгаа байх хэмээн таамаглаж байлаа.

Олон нийтийн таамаг ч нэг талаар зөв байж Сүжи “VAGABOND” хэмээх маш өндөр өртгөөр бүтэж буй кинонд жүжигчин И СинГитэй хамт дүр бүтээхээр болсон билээ.

ХАЙР ДУРЛАЛЫН АМЬДРАЛ

Жүжигчин И Мину (Lee Minho)

Та бид бүгдийн сайн мэдэх алдартай, царайлаг жүжигчин И Мину болон Сүжи нарын үерхэл олон нийтийн дунд хамгийн ихээр шуугиан тарьсан үерхлийн нэгд бичигддэг. 2015 онд тэд үерхдэг гэдгээ зарласан бөгөөд нийт гурван жил гаруйн хугацаанд үерхсэний эцэст харилцаагаа дуусгавар болгосон гэдэг. Салалтын шалтгаанаа завгүй цагийн хуваарь болон хувийн шалтгаанаас болсон хэмээн тайлбарлаж байжээ.

Жүжигчин И Дун Уг (Lee Dong Wook)

Тэднийг үерхдэг гэсэн мэдээ 2018 оны гуравдугаар сард цацагдсан бөгөөд дөрвөн сарын дараа тэд салцгаасан. Тэд үерхдэг гэдэг мэдээ цацагдахад яг ч үерхдэггүй, хааяа уулзаж, болзоонд явдаг төдий харилцаатай байсан гэдэг. Мэдээ гарах үед ч болзож эхлээгүй байсан ба мэдээ гарсны дараагаар үерхэж эхлэхээр шийдсэн аж. Тэд хурдан салцгаасан ч сайн найзууд хэвээр үлдсэн гэдгээ шүтэн бишрэгчдэдээ мэдэгдсэн юм. Мөн насны зөрүү ихтэй гэдгээрээ ихээхэн шүүмжлэл хүртэж байв.

ТҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: Suzy

Нэр: Bae Su Ji

Нас: 25

Төрсөн өдөр: 1994.10.10

Орд: Жинлүүр

Өндөр: 168см

Жин: 47кг

ТҮҮНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Тэрээр Хятадаар сайн ярьдаг.

  • Зүүдэндээ ярьдаг төрлийн хүн.
  • Дуучин IU-тай маш сайн найзууд.

  • Ном унших их дуртай.
  • “Дэлхийн 100 хөөрхөн царай” хэмээх санал асуулгад 58-д орж байсан.
  • Зар сурталчилгааных хатан хаан хэмээгддэг.

  • Ягаан өнгөнд дуртай.

  • Тэрээр маш завгүй байдаг. Өдөрт 60 ярилцлага өгөх үе ч бий.
  • Ямар ч мэс засалгүй алдартан гэдгээрээ алдартай.

#Kpop #KoreanStar