Мөнгөөр худалдаж авч болохгүй 10 зүйл


Б.Дариа | YOLO.MN
2022-09-08

Эрээвэр хураавар бидний амьдралд мөнгө чухал хэрэгтэй. Бид хоол идэхийн тулд, хувцаслахын тулд, хүнээс дутахгүй амьдралын баталгаатай байхын тулд мөнгөнд шунадаг. Гэхдээ амьдралын хамгийн сайхан мөч, гайхалтай мэдрэмжүүдийг нэг мянган төгрөгөөр ч үнэлдэггүй, бас худалдаж авах боломжгүй гэдгийг мэдэх үү? Уг нь бид аз жаргалтай байхын тулд мөнгөтэй болохыг хүсдэг сэн. Эцсийн бүлэгт бид хэдэн тэрбум төгрөгтэй байлаа ч, хэдэн мянган төгрөгтэй байсан ч, худалдаж авсан үнэтэй LV цүнхээ булшиндаа авч орохгүй шүү дээ. 
Мөнгөнд шунах буруу зүйл биш, гэхдээ бидний баяр баясгалан, аз жаргалыг худалдаж авч болохгүй гэдгийг илтгэх 10 үнэт зүйлийг танилцуулж байна. 

1. Мэргэн ухаан

Жинхэнэ мэргэн ухааныг дэлгүүрээс худалдаж авдаггүй, амьдралын туршлагаар олж авдаг. Та номын дэлгүүрт байгаа бүх номыг мөнгөөр худалдаж авч уншиж болох ч ухаалаг байдал тийм биш. Мөнгө мэргэн ухаантай тэнцэхгүй, бас үүнийг ойлгох нь чухал юм.

2. Хайр

Бид бүгд мэднэ. ЖИНХЭНЭ ХАЙРЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ. Хэрэв хэн нэгнийг худалдаж авч болох юм бол тэд таныг биш, таны мөнгийг хайрлах болно. Жинхэнэ хайр зүрх сэтгэлээс гарна. Хэн нэгэнд хайрлагдахын тулд түүнээс гуйх эсвэл түүнд “хахууль өгөх” шаардлагагүй.

3. Шударга байдал

Шударга байдал бол бидний эргэн тойрон хаана ч, хэн ч байсан зөв зүйлийг хийх чадвар юм. Энэ чадвар бол таны итгэл үнэмшил, ганхашгүй зогсох үнэнч ёс суртахуун юм. Шударга байдлыг худалдаж авах боломжгүй. Танд шударга зан байгаа эсвэл байхгүй.

4. Ёс суртахуун

Баян хүмүүс хүндлэгддэг. Гэхдээ ёс суртахуунтай хүмүүс шүтэгддэг. Бусдад хүндэтгэлтэй хандах зан бол худалдаж авч болохгүй зүйлсийн нэг юм. Энэ нь мөн л таны ёс суртахуунтай холбоотой. 

5. Жинхэнэ найзууд

Жинхэнэ найз гэдэг чамайг хүлээн зөвшөөрч, ойлгож, хайрлаж, дэмждэг хүн юм. Худалдаж авч болох зүйл яавч биш. Тиймээс их мөнгөтэй байх нь жинхэнэ найз нөхөдтэй болно гэсэн үг биш. Мөнгөөр найз худалдаж авч болно. Гэхдээ “хуурамч найз”. Жинхэнэ найзуудыг үнэлж баршгүй.

6. Амар амгалан

Амар амгалан бол бие махбодийн тухтай байдлаас илүү сэтгэлийн амар тайван оршихуй юм. Амар амгаланг бясалгаж, дотроосоо олж авдаг зүйл. Амьдралынхаа туршид бид их мөнгөтэй л бол эцэст нь амар тайван амьдрах цаг ирэх болно гэж итгэдэг. Гэхдээ үнэхээр ийм байсан бол мөнгөтэй хүн бүхэн үргэлж тайван, амгалан байж, ирээдүйдээ санаа амар байх байсан даг. Тийм хүнтэй уулзаж байв уу?

7. Мэдрэмж

Бусдыг мэдрэх, энэрэн нигүүлсэх чадварыг та худалдаж авч чадахгүй. Хэн нэгний яг одоогийн сэтгэл санааны нөхцөл байдлыг мэдэрч, түүнийг дэмжих мэдрэмж танд байгаа эсвэл байхгүй. Бас байхгүй бол байлгах боломжгүй. 

8. Эрүүл мэнд

Та эрүүл мэндийг худалдаж авч чадахгүй. Арчиж тордож чадах ч эцсийн дүндээ юугаар ч сольшгүй үнэт зүйл бол эрүүл мэнд. 

9. Цаг хугацаа

Амьдрал мөнх бус, авч үлдэж чадсан агшин мөнх. Эргэж буцааж болдоггүй, мөнгөөр “зодож” авч болохгүй зүйл бол цаг хугацаа.

10. Аз жаргал

Жинхэнэ аз жаргалыг энэ жагсаалтад багтсан олон зүйлээс мэдрэх боловч мөнгөнөөс хэзээ ч мэдэрдэггүй. Хэрэв та одоо хүртэл мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болно гэж бодсоор байгаа бол бидний мэдэх ихэнх баячууд, алдартангууд яагаад үргэлж асуудалтай амьдардаг юм бэ? Тэд хүссэн бүхнээ худалдаж авсан ч аз жаргалгүй хэвээр...

Эх сурвалж: awarenessact

#Зөвлөгөө