
Энэ 10-р сард нээлтээ хийсэн Netflix-ын Physical Asia цувралын Монгол улсын багийн маань нэг гишүүн циркчин залуу Э.Лхагва-Очир улсдаа төдийгүй олон улсын нэлээдгүй их фэнүүдтэй болжээ. Тэрээр есөн настайгаасаа өдийг хүртэл уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд циркийн урлагт маш том үлгэр дуурайлал болсон залуу үеийн маань төлөөлөл билээ.

Э. Лхагва-Очир өдийг хүртэлх хугацаанд маш өндөр формтой, ачаалалтай бэлтгэлтэй байсаар иржээ. Мөн зөвхөн циркчин, уран нугараач төдийгүй бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэдэг байна.
Physical Asia-ын өчигдөр шинээр гарсан анги дээр Э.Лхагва-Очир өрсөлдөгч хоёр улсын багаасаа илүү мэргэжлийн түвшинд даалгаврыг гүйцэтгэн хожсон нь түүний чадварыг сайн харуулж байлаа.
Тэр биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл циркийн урлагт ус, агаар мэт чухал гэдгийг маш сайн мэддэг нэгэн юм. Тиймээс Э. Лхагва-Очир өөрийгөө тусгаарлан бэлтгэл хийж, сэтгэл зүйгээ бэлддэг гэнэ. “Өчүүхэн алдаа гаргах, анхаарал жаахан сарнихад л бүх зүйл талаар болно, амиа ч алдах эрсдэлтэй. Тийм учраас мэргэжилдээ, энэ ажилдаа би хайртай.” хэмээн оролцож байсан подкастдаа дурдаж байв.
Мөн цирк бол хагас цэрэгжилтийн, хагас спортжилтын урлаг. 10 метрийн өндөрт байхдаа ч ургаа модон дээр, газар дээр алхаж байгаа юм шиг л тайван байх хэрэгтэй гэж онцолж байсан нь түүний биеийн чадвараас гадна сэтгэл зүйн тайван байдлыг илэрхийлж байгаа юм.

Гэр бүлийн хувьд тэрээр эхнэр, дөрвөн охинтой байна. Түүний сүүлийн жилүүдэд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
Мөн gogo.mn өгсөн ярилцлагадаа “Цирк гэдэг хүний амьдралд хэрэгтэй олон суурийг тавьж өгдөг. Амьдралын сорилт, тэмцээн, уралдаан гээд бүхий л зүйлд эндээс сурсан зүйлс хэрэг болдог. Энэ мэргэжил маань сэтгэл зүйн хувьд хамгийн өндөр түвшний бэлтгэл шаарддаг урлаг.” хэмээн ярьж байв.
Э.Лхагва-Очир Монголдоо төдийгүй олон улсын дэмжигчидтэй болсон нь сүүлийн үед сошиал орчноор их анзаарагдах болсон. Жишээ нь Лхагва-Очирын царай нь БНСАУ-ын нэгэн К-поп айдолтай төстэй гэх сэтгэгдлүүд олон явж байгаа юм.
Эх сурвалж: Mongolian contortion, gogo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!