Бусдын биед халдсан 16 настай хүүхдийг Эрүүгийн хуулиар ял шийтгэжээ


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2023-08-17

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг цацагджээ. Энэ талаар ЦЕГ-аас “Дээрх үйлдэл нь 2023 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтаар 16 настай Э нь 16 настай Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг ял шийтгэсэн” гэлээ.

Оноосон ял шийтгэлийн талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад түүнд 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оноосон гэж мэдээллээ.

#мэдээ