Розегийн “APT” болон “KPop Demon Hunters”-ийн “Golden” дуу Grammy Awards-ын “Оны шилдэг дуу”-нд нэр дэвшлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK хамтлагийн гишүүн Розегийн Bruno Mars-тай хамтарсан “APT.” сингл, мөн Netflix-ийн анимэйшн кино “KPop Demon Hunters”-ийн дуу “Golden” нь 68 дахь удаагийн Grammy Awards-ын “Оны шилдэг дуу” зэрэг гол номинацид нэр дэвшжээ.

Розегийн “APT.” нь “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг бичлэг” мөн “Шилдэг поп хамтрал” төрөлд нэр дэвшсэн байна.

“Kpop Demon Hunters”-ийн “Golden” нь “Оны шилдэг дуу”, “Шилдэг хамтрал”, “Медиа бүтээлд зориулан бичсэн шилдэг дуу”, “Шилдэг ремикс бичлэг” зэрэг төрөлд нэр дэвшжээ.

Энэ нь K-pop урлагийн хувьд 2023 онд BTS Coldplay-тэй хамтран гаргасан “My Universe” дуугаараа нэр дэвшснөөс хойших хоёр дахь тохиолдол юм.

Розегийн “APT.” нь түүний анхны бүрэн хэмжээний цомог “rosie”-д багтсан бүтээл бөгөөд гарсан даруйдаа Өмнөд Солонгос болон олон улсын хөгжмийн чартуудыг тэргүүлсэн. Түүнчлэн 9-р сард АНУ-ын MTV Video Music Awards-аас “Оны шилдэг дуу”-ны шагнал хүртсэн билээ.

#Grammy Awards