

Ли Си Ён албан ёсоор хоёр хүүхдийн ээж болжээ. Тэрээр нөхрөөсөө салсан ч 5 жилийн өмнө хадгалуулсан байсан үр хөврөлөө өөртөө шилжүүлэн суулгаж жирэмсэн болсноо мэдэгдэж байсан билээ.
Өчигдөр буюу 2025 оны 11 сарын 5-нд Ли Си Ён шинэ төрсөн хүүхдийнхээ зургийг сошиалд хуваалцаж, “Бурханаас ирсэн бэлэг минь, Ssik Ssik (шинэ хүүхдийн нэр) болон Jeong Yoon (анхны хүүхэд) хоёр минь аз жаргалтай амьдрах болноо” гэж бичжээ.
Lee Si Young‑ийн хувийн амьдралын товч мэдээлэл:
Тэрээр хуучин нөхрөөсөө ямар ч зөвшөөрөл авалгүйгээр ийнхүү ажилбар хийлгэж хүүхэдтэй болсон нь олныг талцуулж байсан юм. Гэвч хуульд энэ тохиолдолд хоёр талын зөвшөөрлийг заавал авах тухай тусгагдаагүй байдаг тул буруутгагдах үндэслэлгүй байгаа аж.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!