"Reply 1988" цувралын анхны анги дэлгэцээр гараад 10 жил болж байна


Т.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өнөөдөр Өмнөд Солонгосын хамгийн хайр хүндлэл хүлээсэн бүтээлүүдийн нэг, “Reply 1988” кино дэлгэцнээ гарснаас хойш 10 жилийн ой тохиож байна. Солонгос драма үздэг хүн бүр энэ киног мэддэг гэхэд хилсдэхгүй.

Энэхүү олон ангит драма нь 1980-аад онд, улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд өрнөж байсан үеийн Сөүл хотын Ssangmun-dong хороололд амьдардаг таван найз болон тэдний гэр бүлийн тухай өгүүлдэг. Тэдний дунд халуун нөхөрлөл, анхны хайр, гэр бүлийн дотно уур амьсгалын түүх өрнөнө.

Киноны гол дүрүүд болох Доксон (Hyeri), Жонхван (Ryu Jun-yeol), Сон У (Go Kyung-pyo), Дон Рён (Lee Dong-hwi), Таэк (Park Bo-gum) нар үзэгчдэд эгэл жирийн амьдралын үнэ цэнийг уран яруухнаар харуулсан байдаг.

Гарсан огноо:
“Reply 1988” нь 2015 оны 11-р сарын 6-наас 2016 оны 1-р сарын 16 хүртэл tvN сувгаар Баасан, Бямба гараг бүр гарсан бөгөөд нийт 20 ангитай. Найруулагчаар Шин Вон-хо (Shin Won-ho), зохиолчоор Ли Ү Жон (Lee Woo-jung) нар ажилласан юм.

Шагнал ба амжилт:
Цацагдсан даруйдаа тус кино нь кабель телевизийн хамгийн өндөр рейтингтэй бүтээлүүдийн нэг болж, үзэгчдийн дунд асар их амжилтыг олсон.

2016 оны Baeksang Arts Awards болон бусад наадмуудад “Шилдэг драма”, “Шилдэг зохиол”, “Шилдэг шинэ жүжигчин” зэрэг төрөлд нэр дэвшиж, шагнал хүртжээ.

Үзэгчдийн сэтгэлд үлдсэн бүтээл:
“Reply 1988” нь зүгээр нэг драма бус, нөхөрлөлийн үнэ цэнэ, гэр бүлийн хайр, өнгөрсөн үеийн дурсамжийн халуун дулаан мэдрэмжийг өгдөг бүтээл юм.

1980-аад оны Солонгосын соёл, хөгжим, хувцас загвар, амьдралын уур амьсгалыг бодитоор харуулснаараа энэ кино олон улсын үзэгчдийн сэтгэлд гүн хоногшсон хэвээр байна.

 

#Reply 1988