

1966 онд Японы “Тоёота” компани анхны Toyota Corolla-гаа танилцуулснаар дэлхийн хамгийн алдартай, хамгийн их борлуулалттай автомашины түүх эхэлжээ. Өдгөө Toyota Corolla нь Японд хамгийн их дэлгэрсэн машинуудын нэг юм. Аюулгүй байдлыг хангасан эд анги, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн загвар дизайнаараа зөвхөн Японы хэрэглэгчид төдийгүй гадаадын зах зээлд нэлээд алдартай. 1969-2001 оны хооронд, 33 жилийн турш зарагдсан тоогоороо Японы зах зээлд тэргүүлсэн ба 2005 онд үйлдвэрлэгдсэн тоо нь 30 саяд хүрч, 2008 оны байдлаар дэлхийн 140 гаруй оронд худалдаалагдаж байна. “Corolla” хэмээх нэр нь латин хэлний “цэцгэн титэм” гэсэн үг бөгөөд үнэхээр ч дэлхий даяар амжилтын титэм зүүсэн автомашин билээ.
“Тоёота Королла”-гийн үе үеийн хөгжлийг товчхон эргэж харвал:

Хоёр хаалгатай, хойноо хөтлөгчтэй, 1.1 литрийн 60 морины хүчтэй хөдөлгүүртэй анхны Corolla гарч, Японы ард түмний хамгийн түгээмэл унаа болсон.

Хөдөлгүүрийг 1.2 литр болгож, 1971 онд 1.6 литрийн хувилбарыг гаргасан. Энэ үеэс анх удаа 5 шатлалт механик хурдны хайрцаг нэвтрүүлсэн. Т

Загвар нь илүү хурц, ширүүн болж, автомат хурдны хайрцагтай хувилбарууд гарч эхэлсэн. Тав тух болон гадна өнгө үзэмжийг сайжруулжээ.

Тэнхлэг хоорондын зай уртасч, пүрштэй арын тэнхлэгтэй болсон. 1982 онд шингэн хүчлүүртэй жолооны хүрд, 4 шатлалт автомат системийг анх удаа суурилуулсан.

Corolla анх удаа урд хөтлөгчтэй болж, илүү хөнгөн, жолоодлого сайтай болсон. 1.3–1.6 литрийн хөдөлгүүртэй, 5 шатлалт хурдны хайрцагтай байв.

Хатуу өнцөгтэй дүр төрхөө орхиж, илүү зөөлөн, тансаг хэлбэртэй болсон. 1990 оноос шатахуун цацалтын систем болон хий саармагжуулагчтай хөдөлгүүр нэвтэрчээ.

Corolla илүү өргөн, дугуй хэлбэртэй болж, ABS тоормос, аюулгүйн дэр бүхий загварууд худалдаанд гарсан.

Toyota-ийн анхны 1ZZ-FE хөнгөн цагаан хөдөлгүүр нэвтэрсэн. 1996–1998 онд агааржуулагч, ABS, хос аюулгүйн дэр үндсэн тоноглолд орж, спорт хувилбарууд нэмэгдэв.

Европын хэрэглэгчдэд зориулсан шинэ дизайнтай болж, VSC (шарвалтаас хамгаалах), TRC (таталт хяналтын систем), VVTL-i хөдөлгүүрийн технологи зэргийг багтаажээ. Энэ үеийн Corolla нь “2002 оны шилдэг автомашин”-аар шалгарсан.

Corolla илүү урт, өргөн, дэгжин хэлбэртэй болж, түлшний хэмнэлт болон дотоод тав тухыг сайжруулсан.

1.3 болон 1.5 литрийн хөдөлгүүртэй, CVT хурдны хайрцагтай хувилбарууд гарч, түлшний хэмнэлт эрс сайжирсан. Паркинг хийхэд хялбар болгож биеийн хэмжээг бага зэрэг багасгасан.

Гадаад төрх бүрэн шинэчлэгдэж, LED гэрэлтүүлэг, ухаалаг түлхүүр, аюулгүйн системүүд нэмэгдсэн. Салоны тав тух, дуу чимээ тусгаарлалт, жолоодлогын мэдрэмжийг хамгийн дээд түвшинд хүргэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!