Дуучин Bruno Mars, Anderson Paak нар нэгдэж ХАМТЛАГ байгуулжээ


Миау | YOLO.MN
2021-02-26

Дуучин Bruno Mars, Anderson .Paak нар нэгдэн Silk Sonic нэртэй хамтлаг байгуулсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. 

Урлагийн салбарт 2004 оноос хойш хүчин зүтгэж буй чадварлаг уран бүтээлч Bruno Mars өөрийн Твиттер хуудсанд цоо шинэхэн хамтлагийнхаа ковер зургийг "Бид хөл хорионд байхдаа нэгэн цомог дээр ажиллаа. Манай хамтлагийн нэр бол Silk Sonic. Хамтлагийн маань анхны дуу гуравдугаар сарын 5-нд буюу Баасан гарагт цацагдана" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. 

Silk Sonic хамтлагийн анхны цомог "An Evening with Silk Sonic" гэсэн нэртэй байх аж. Уг цомогт алдарт хөгжимчин Bootsy Collins хамтрах нь тодорхой болжээ. 

Дуучин Anderson .Paak хип хоп, сөүл, R&B чиглэлээр голчлон уран бүтээлээ туурвидаг бол Bruno Mars поп, фанк чиглэлийн уран бүтээл дээр түлхүү ажилладаг билээ. Тэд 2017 онд хамтдаа аялан тоглолтоор явж байсан бөгөөд тухайн жилдээ "Abbey Road" дуу бичлэгийн студид Disclosure хамтлагтай хамтран нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа тухай цуу ярианд өртөж байв. Дуучин Anderson .Paak 2019 онд "Ventura" нэртэй цомгоо гаргасан бол Bruno Mars-ийн сүүлийн цомог "24K Magic" өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2016 онд цацагдаж байжээ. 

Эх сурвалж: Pitchfork

#Дуу хөгжим #Уран бүтээл #Дуучин