“Сүбээдэй” номын нээлт болон “Стратегич хандлага”


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Мандал Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Өлзийбаярын Ганзориг 10-р сарын 29-ны өдөр өөрийн олон жилийн туршлага, судалгааны үр дүнд бий болсон “Далд ухамсар”, “Стратеги” гэх 2 лекц болон “Сүбээдэй” номын нээлтээ 10000 гаруй хүнд хүргэлээ. “Сүбээдэй” ном нь Г.Ричард зохиолчийн бүтээл бөгөөд Түмэннаст орчуулагч эх хэлнээ орчуулан хүргэж, Ө.Ганзориг редактороор ажиллан ийнхүү номын нээлтээ хийлээ.

Чингис хааны аугаа жанжин Сүбээдэйн тухай энэхүү ном нь анх 2004 онд гарсан бөгөөд гарсан даруйдаа Амазон дээр бэстселлер болж байв.  Мөн энэ номтой холбоотойгоор стратеги гэх ойлголт болон  “Стратегич болсон хойно мэдлэг гэдэг зэвсэг төдий л болно.” гэх тодотголтой Ө.Ганзоригийн  лекц шууд холбогдож байгаа юм. Тиймээс түүний “Стратеги” лекцнээс сорчлон уншигч танд чухал мэдээллүүдийг хүргэж байна.

Хүн болгон стратегич болж чадах уу гэх асуултад тэрээр Монголын түүхэн үеийн хаадуудын стратегич хандлагатай холбон тайлбарч байлаа. Монголчууд шиг Ази, Африк, Европ гэх тивийг зэрэг байлдаад, зэрэг ялсан үндэстэн дахиж гарч ирээгүй. Энэ бол аз биш, стратегич ухаан юм.  Өнөөдөр бид нар Монголчууд хэн байсан юм бэ гэдгээ мэддэггүй хүмүүс болж байна. 

Бид өвөг дээдсээсээ шилдэг стратегич байсан гэдгээ  мартаж болохгүй. Боорчи, Сүбээдэй, Чингис хаан  стратегиас зорилго, шийдэл, бодлого гэх 3 зүйлийг гаргаж чаддаг байсан. Чингис хаан бол бүх цаг үеийн шилдэг стратегич байсныг нотлох хоёр болзол бий. Эхнийх нь оргүй хоосноос дэлхийг эзэлсэн хүн нэг ч байхгүй.  Тэр хамгийн баян гүрнүүд болон бүх арьстуудыг өвдөг сөгдүүлж чадсан. Хоёр дахь болзол нь стратегич шавь нарыг төрүүлсэн Чингис хаанаас өөр нэг ч шавь байхгүй. Түүний нэг шавийн нэг нь Сүбээдэй. 

Стратеги гэж юу вэ?

Стратеги бол анхдагч ухаан бас процесс юм. 800 жилийн өмнө бидний өвөг дээдэс Харвардад сураагүй байсан. Стратегийн ухаан угаасаа бидний тархинд өвөг дээдсээс маань өвлөгдөөд далд ухамсарт хадгалагдсан байгаа. Менежмент, филисофи, психологи, эдийн засаг гээд бүх зүйлийн дээр стратеги байдаг. 

Стратеги бол нөхцөл байдлын анализ, Шийдэл(зорилго, шийдэл,бодлого) Гүйцэтгэл гэсэн 3 алхмыг нийтэд нь хэлнэ.  Нөхцөл байдлын анализ бол бүх зүйлийн суурь хамгийн чухал алхам бөгөөд стратегийн 90% нь гэж хэлж болно. НБА хийж дуусахад зорилго, шийдэл, бодлого, гүйцэтгэл өөрөө нүдний өмнө харагдах ёстой. 

Ямар ч зүйл дээр шууд шийдлийг харж, хайх нь огт үр дүнгүй. Тийм учраас асуудлыг урвуулж харж, дата анализ хийх нь зүйтэй. Ямарваа нэг асуудлын гол зангилааг нь олж харах нь чухал бөгөөд шинж чанарыг бий болгож байгаа мөн чанарыг олж харах хэрэгтэй. Мөн нөхцөл байдал тасралтгүй хувирч өөрчлөгдөж  байдаг тул байнга хийх нь зүйтэй. 

Дэлхийн бүх компаниуд юу хийдгээ мэддэг. Цөөхөн хэд нь яаж хийдгээ мэднэ. Харин маш бага хувь нь яагаад хийж байгаагаа мэднэ. Тэр маш бага хувь нь сайн стратегичид байгаа юм. Стратегич хүн шийдэл ба гүйцэтгэл нь яагаад ба яаж гэсэн асуултад хариулт өгч чадаж байгаа эсэхийг үргэлж шалгаж байх ёстой. 

Стратеги бол хандлага

Сахилга бат, хариуцлага, сониуч байдал, дайчин чанар, алдаанаасаа суралцах, тэвчээртэй байх зэрэг хандлагууд стратегич хүнээс шаардагддаг.  Хандлага нь Б-Ө-Х  зарчмаар явагддаг.

Б: Бүтээмжтэй буюу стратеги бол үр дүн үлдээх зүйл. Бүтээгдэхүүнйийг бүтээмжээр нөхцөлдүүлдэг. Стратегич үр дүн суурьтай байдаг.

Ө: Өгөгч буюу бүтээгдэхүүнийг дандаа бусдад зориулж бүтээдэг. Авагч хүн амиа хичээгч тул хэзээ ч үр дүн гаргаж чаддаггүй. Өгөгч хүн хариуцлага хүлээдэг. Хариуцлагаас сэтгэлийг хүч ундардаг.

Х: Харилцагчийн нүдээр харагч буюу нөхцөл байдлыг олон талаас нь харах. Ертөнцийг өөрийн нүдээр хардаг бусдын өнцгийг үл ойшоодог хүн нөхцөл байдлын үнэлгээ хийж хэзээ ч чадахгүй. 

Ерөнхийд нь Монголчууд өвөг дээдсээсээ эхлээд шилдэг стратегийн ухаантай байсан. Мөн ямар ч хүн стратегич болох хүч чадалтай. Энэ зүйл амьдрал дээр ихэнх зүйлд хэрэг болж, биднийг чиглүүлэх олон эерэг талтай. Гагцхүү амиа хичээсэн хандлага, сэтгэл хөдлөлдөө дарагдах, ажлыг ял юм шигээр хийх зэрэг нь биднийг хойш татдаг стратегич бус хүний шинж юм.

#Стратегич хандлага #Сүбээдэй