“Space Jam: A New Legacy” киноны АЛБАН ЁСНЫ трэйлер цацагдлаа


Миау | YOLO.MN
2021-04-05

Сагсан бөмбөгийн алдарт тамирчин LeBron James-ийн гол дүрд нь тоглосон “Space Jam: A New Legacy” киноны албан ёсны трэйлер цацагдлаа.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1996 онд сагсан бөмбөгийн домогт тамирчин Michael Jordan “Space Jam” киноны гол дүрд “Looney Tunes” цуврал хүүхэлдэйн баатрууд болох Bugs Bunny, Daffy Duck, Swackhammer, Porky Pig, Sylvester the Cat нартай хамтран тоглосныг та бүхэн санаж буй байх.

Энэхүү кино 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч нийт 250 гаруй сая ам.долларын ашиг орлого олсноор “Сагсан бөмбөгийн тухай өгүүлэх бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон кино”-гоор тодорсон юм. “Space Jam” одоо ч энэхүү байр сууриа хадгалдаг. Тиймдээ ч үүний дараагийн анги хийгдэх эсэх нь сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хувьд маш сонирхолтой байлаа. 

Ингээд 2014 онд уг киноны хоёрдугаар ангид NBA-ийн дөрвөн удаагийн аварга LeBron James тоглох тухай мэдээлэл гарч, 2019 онд зураг авалтын ажил эхэлсэн билээ. Тэгвэл ирэх долдугаар сарын 16-ны өдөр кино театрууд болон HBO Max стрийминг үйлчилгээнд нээлтээ хийхээр төлөвлөж буй уг киноны албан ёсны трэйлер цацагджээ.

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд уг бүтээлд LeBron James-ээс гадна Klay Thompson, Anthony Davis, Damian Lillard, Kyrie Irving, Chris Paul, Draymond Green, Kyle Kuzma зэрэг нэртэй тоглогчид дүрээ мөнхлөх юм. Мөн Bugs Bunny-гийн дурлалт туулай Lola Bunny-гийн дүрд бидний сайн мэдэх жүжигчин Zendaya дуу оруулжээ.

Ингээд “Space Jam: A New Legacy” киноны албан ёсны танилцуулга бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: NBA

#Кино урлаг #Спорт #Space Jam