Хүний папиллома вирусийн 300 гаруй төрлийн хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл буюу хавдар үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоожээ.Тухайлбал, ам залгиур,үтрээ,гадна бэлэг эрхтэн, шодой хошногоны зэрэг хавдар болно.
Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэдэг байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувь нь умайн хүзүүний хавдар юм.
Урьдчилан сэргийлснээр уг өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Ингэхдээ уг вирусийн эсрэг вакцинжуулалт нь хамгийн үр дүнтэй арга гэдэг нь тогтоогдсон. Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой.
Папиллома вирус нь хавдрын шалтгаан болдог учир 75 улсад хоёр хүйсэнд /эрэгтэй, эмэгтэй хоёуланд/ хийж хавдраас сэргийлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцинжуулалтыг 90 хувьд хүргэх зорилт тавиад буй. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн 190 гаруй улс орны 145 нь дархлаажуулалтын хөтөлбөртөө аль хэдийнээ нэвтрүүлжээ. Харин манай улсад Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд оруулан вакцинжуулалт хийж байна.
Тэгвэл дэлхий даяар хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт ямар байгаа талаар тоон мэдээллээр хүргэе.
Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол жил бүр дэлхий даяар 660 мянган бүртгэгдэж, 350 мянган эмэгтэй нас бардаг гэсэн тооцоолол бий. Хэрэв өнөөгийн түвшин хэвээр байвал 2030 он гэхэд 760,082 шинэ тохиолдол (14.8% өсөлт), 411 мянган нас баралт (17.8% өсөлт) болно гэж таамаглаж байна. Дэлхий даяар вакцинжуулалтыг 80 хувьд хүргэвэл, 2100 он гэхэд умайн хүзүүний хавдаргүй болж 5–6 сая эмэгтэйг аврах боломжтой гэсэн тооцоо бий.
Мөн дэлхийн хэмжээнд эхний анхны тундаа хамрагдсан 15 нас хүртэлх охид 20 хувийг эзэлж байгаа бол, бүтэн тундаа 15 хувь нь хамрагджээ. Харин хөвгүүдийн 7 хувь эхний тунд, 5 хувь нь бүтэн тундаа тус тус хамрагдсан байна.
Шинжлэх ухааны eClinicalMedicine сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар:
Вакцины эхний тундаа 90 хувь хамрагдсан дараах 10 улс байна. Эдгээр нь:
Эдгээрээс хамгийн өндөр (97-99%) вакцинжуулалттай мөн дараах орнууд байна.
Зургийн тайлбар: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын эхний тунгийн хамрагдалт өндөр улсууд
Эх сурвалжууд:
https://www.who.int/news-room/fact-sheets/detail/immunization-coverage?utm_source
https://www.cidrap.umn.edu/human-papillomavirus-hpv/analysis-highlights-very-low-level-hpv-vaccine-uptake-globally?utm_source /June 25, 2025/
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC12179740/?utm_source
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!