Маргааш “Үзэсгэлэнт дөрвөн улирал” үзэсгэлэн нээлтээ хийнэ


Т.Онон | YOLO.MN
2025-10-06

МУЭ-ийн гишүүн зураач Доржсүрэнгийн Тайванжаргалын “Үзэсгэлэнт дөрвөн улирал” судалбар зургийн үзэсгэлэн маргааш буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагт нээлтээ хийнэ.

Уран бүтээлч Монгол болон гадаад улс орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, аж байдал, хотжилтын сэдвээр төрмөл мэдрэмж, бодит сэтгэлгээ, өөрийн өнгө аяс, арга барил, оюун ухаанаараа объектив байдлаар, дүрслэн урлахын яруу сайхан бичилт, илэрхийллээр дүрсэлжээ.

Үргэлжлэх хугацаа: 2025.10.07-13
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Үзэсгэлэнгийн танхимд
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:30
Бямба, Ням 10:00-16:30

#үзэсгэлэн