Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг суралцах, хөгжих боломжоор хангах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутны менторшип хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутан та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох, салбар бүрийн мэргэжилтнүүдийн чиглүүлэг дор багаар ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм.
Хэнд зориулагдсан хөтөлбөр вэ?
Монгол Улсад бүртгэлтэй их, дээд сургуулиудын хоёр болон түүнээс дээш түвшинд суралцаж буй бакалаврын оюутнуудад
Тавигдах шаардлага:
1 шат: Суралцагч өөрийн мэдээлэл, хөтөлбөрт оролцох зорилго бүхий цахим өргөдлийн маягтыг бөглөж илгээнэ
Il шат: Эхний шатанд тэнцсэн суралцагчид багт хуваагдан гэмт хэрэг, зөрчлөөс урдчила сэргийлэх ажил, арга хэмжээний шинэ санал санаачилгыг дэвшүүлэх төслийн уралдаанд ролцоно.
Шагнал урамшуулал:
Тус хөтөлбөрт нийт 100 оюутныг шалгаруулах ба:
Хөтөлбөрийн эхний шатны материалыг 2025 оны 10 сарын 01 - ний өдрөөс 2025 оны 10 сарын 14 - ний өдрийг дуустал цахимаар хүлээн авна.
ЦАХИМ ӨРГӨДӨЛ ИЛГЭЭХ ХОЛБООС:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!