Scholarship Foundation for Future Leaders тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Scholarship Foundation for Future Leaders сангийн зүгээс энэ жил БНСУ-д инженерийн болон нарийн мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй  4 монгол оюутанд тэтгэлэг олгохоор болоод байна.

 

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • БНСУ-д инженерийн болон нарийн мэргэжлээр суралцаж буй магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан байх.
  • Монгол Улсын 4 оюутан шалгаруулна.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 1 улиралд 3 сая вон, нийт 2 улирал.
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй бол давуу тал болно.

Мэргэжил:

  • Хиймэл оюун, хөдөө аж ахуй, хурээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хуч, уул уурхай, хими, физик, био технологи, хот байгуулалт, төмөр замын чиглэлээр сурдаг бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн захирлын тодорхойлолт
  • Тэтгэлэг авах хусэлтийн маягт
  • Өөрийгөө танилцуулах эсээ
  • Хувь хүний мэдээлэл ашиглахыг зөвшөөрсөн бичиг
  • Оюутны дүнгийн хуулбар

Иймд магистр, докторын ангид суралцаж буй оюутан та бүхэн 2025 оны 10 сарын 10 өдөр дуустал seoulmfa@gmail.com  мэйл хаягаар өөрсдийн материалыг ирүүлнэ үү. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Embassy of Mongolia in Seoul

#тэтгэлэг #мэдээ