Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-29

Зориг сан Палома ХХК-тай хамтран дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутнуудын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна
  • Төслийн менежментэд суралцаж, нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлнэ
  • Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана
  • Багаар ажиллах, манлайлах чадварт суралцана
  • Танилын хүрээгээ тэлэх боломжтой болно

Тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотод байрлах дотоодын их сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх (мэргэжил харгалзахгүй)
  • Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2025.10.05, 23:59 минут

Өргөдлийн маягтыг бөглөх:
https://form.jotform.com/zorigfoundation/paloma-2025

#тэтгэлэг #мэдээ