Yolo.mn сайтын зүгээс хип хоп, R&B урсгалын хөгжим сонирхдог залуустаа зориулан сар бүр Монгол уран бүтээлчдийнхээ цацсан шинэхэн дуунуудыг танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ есдүгээр сард дуучид маань ямар шинэ уран бүтээл гаргасныг хамтдаа сонирхоцгооё.
SHUWU – LONELY ROAD
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 2
Үзэлтийн тоо: 330,410
“Хаашаа ч харсан энэ уудам талд би
Орь ганцаар аялна lonely road”
Уудам талд ганцаархнаа явна гэвэл танд ямар санагдах вэ? Эхэндээ амар тайван мэт санагдах ч жаахан удвал тийм ч таатай санагдахгүй л болов уу. Дуучин Shuwu хайртай хүнээсээ шархлан холдож буй мэдрэмжээ ийнхүү дүрсэлжээ.
SERYOJA – YANZAYA
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 3
Үзэлтийн тоо: 434,948
“Хэтэрхий үнэн гэж байдаг юм бол, хэлэх гээд ч яахав дээ
Цаг хугацаа цалингаа, яг цагтаа
Цалгисан их үнэнгээр, үнэн энэ”
Өөрийн гэсэн шинэ өнгө төрх, содон дуу хоолойтой уран бүтээлч маань “Янзага” дуугаа олны хүртээл болгожээ. Тэрээр ойрын хугацаанд шинэ дуу гаргаагүй байсан билээ.
MRS.M ft ODNOO (THE LEMONS) - TEG TSEGEES CHAM RUU
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 4
Үзэлтийн тоо: 57,432
“Тэнгэрийн хязгаар тултал хайрлая
Энгэртээ тэврэн чамайг би байлгая”
Өнөө цагийн шилдэг реппер, дуучин Mrsm.M болон The Lemons хамтлагийн Одноо нарын хамтран дуулсан цоо шинэ дууг хүлээн авна уу.
BAAGII x BEGUN – T-ARA (PARADY COVER)
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 8
Үзэлтийн тоо: 786,088
“Баагий явъя аа, гэр гэр лүүгээ харья аа
Өөрөө мэдэж байна, чи зүгээр дуугүй бай”
Дэлхийн алдартай уран бүтээлүүдийг өөрсдийн хэв маягаар элэглэн коверлон дуулж олонд хүргэдэг залуус бол Баагий, Бэгүн нар. Тэд энэ удаад өмнөд солонгосын T-ara хамтлагийг дуурайжээ. Энэхүү ковер нь монголчуудын дунд ихээхэн алдаршиж, үзэлт ихтэй байгаа тул уг жагсаалтад орууллаа.
VANDE x GANGAA – DAWG
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 10
Үзэлтийн тоо: 194,047
“Энэ хоолой минь дуу муу дуулхааргүй солгой
Толгой гэж хичээл ном ярихааргүй олгой”
Орчин цагийн урлагийн өнгийг тодорхойлж буй залуу уран бүтээлчдийн хамтарсан шинэхэн дуу энэ сард цацагджээ. Дууны үг, дахилт, клипний дүрс, найруулга гээд бүхий л зүйл маргаангүй төгс болжээ.
DESANT, BABAR, LIMIT KING – RHYMEBOOK (RHYME OST)
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 11
Үзэлтийн тоо: 348,078
“Цүнхэнд нь үрчийсэн rhymebook
Гудамжинд бичигдсэн хайрын түүх”
Есдүгээр сарын 5-ны өдөр реппер залуусын хамтран бүтээсэн “Rhyme” уран сайхны кино нээлтээ хийсэн билээ. Тус кинонд Desant, Vandebo, Trishna, Roockie, 113, Shuwu, Don Dior зэрэг олон уран бүтээлчид тоглосон юм. Тэгвэл энэхүү киноны бас нэгэн дуу есдүгээр сарын 11-ны өдөр сонсогчдодоо хүрчээ.
NARTAI ft NINJIN – SAIN MEDNE
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 17
Үзэлтийн тоо: 107,547
“Би чамайг мэднэ, гэтэл чи зай барьсан
Надад хэрэггүй ээ, чиний түүсэн цэцэг”
146 Records лабелийн чадварлаг охид маань ээлжит уран бүтээлээ гаргажээ. Нартайгийн реппер, Нинжингийн уянгалаг хоолой хэр сайн нийцэж байгааг хараач.
ZVVDEN ft DUULIA – WAITING
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 17
Үзэлтийн тоо: 78,691
“Broken promises broken hearts
They are all the same
Don't wanna fall in love, again
Don't wanna fall in love”
Дуучин Зүүдэн, Дуулиа нарын хамтарсан шинэ уран бүтээл. Тэд хайртай хүмүүстээ зориулж ийнхүү дуулжээ.
SAI ft SHYMELLE – HARAMSAHGUI (ETSSIIN ZOGSOOL 2 OST)
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 18
Үзэлтийн тоо: 57,039
“Намар шингээх нүдийг чинь
Навчис тоолох уруулыг чинь
Зун шиг хүүхэд сэтгэлийг чинь
Мартаж маргааш нь санасаар байна”
Энэ сарын 12-нд “Эцсийн зогсоол 2: Сүүлчийн хүргэлт” гэх шинэхэн кино нээлтээ хийсэн билээ. Өсвөр насны шохоорхол, гэнэн цагаахан хайрын түүхийг өгүүлэх тус кинонд Мишээл /Shymelle/ өөрөө тоглож, дуугаа ч бас дуулжээ.
BOONO ft ANU – LOVE YA
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 19
Үзэлтийн тоо: 20,462
“Би чамд ямар их хайртайг дахиад хэлмээр байна одоо
Чинийхээ гараас атгаад алс холруу нисмээр байна”
Залуу дуучдын хамтарсан шинэ уран бүтээлийг та нэг сонирхоод үзээрэй.
146 ANTHEM – OD NI BAIJ BOLOH UU?
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 23
Үзэлтийн тоо: 231,448
“Хэрвээ тэнгэрт одгүй байх юм бол би од нь байж болох уу
Хэрвээ тэнгэрт од нь байх юм бол би нэг нь байж болох уу”
“The Voice Kids Mongolia” шоунаас төрөн гарсан ThunderZ шүүгчийн багийн гишүүд 146 Records-ийн дор уран бүтээлээ туурвиж буй. Тэгвэл энэ удаад лабелийн бүх гишүүд хамтран “Од нь байж болох уу” гэх шинэхэн дуугаа цацлаа. Тус дуунаас тэднийг хэр их авъяастай гэдгийг харж болно.
BEEKLEY – TSAGAAN DUGTUI
Цацагдсан өдөр: Есдүгээр сарын 25
Үзэлтийн тоо:
“Цагаан дугтуй нулимс чинь толбо үлдээнэ
Миний чамд урам хугарна зүрх минь чамайг нэхнэ”
Намуухан, өвөрмөц хоолойтой шинэхэн залуу уран бүтээлч Beekley хайрын тухай уянгалаг дуугаа олны хүртээл болгожээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!