Mnet “Queendom”цувралын хоёрдугаар улиралд оролцож буй уран бүтээлчдийн зургийг нийтэллээ


Б.Дариа | YOLO.MN
2022-03-03

Mnet Queendom эргэн ирлээ!

Queendom бол аль хэдийнээ дэбютээ хийчихсэн, нэрд гарсан зургаан хамтлагууд хоорондоо өрсөлдөж, шилдгээ шалгаруулах ширүүхэн үзүүлбэрийн тулаан бүхий Mnet-ийн шоу юм. Эхний улирал 2019 онд цацагдсан бөгөөд AOA, (G)I-DLE, Lovelyz, MAMAMOO, OH MY GIRL, Park Bom зэрэг уран бүтээлчид оролцож  MAMAMOO хамтлаг ялалт байгуулсан билээ.

Тэгвэл шоуны хоёрдугаар улирал гуравдугаар сарын 31-ны 21 цагт нээлтээ хийх  ба оролцох зургаан уран бүтээлчийн зургийг нийтэлжээ.

К-попын архаг хамтлагууд болох  Brave Girls, VIVIZ мөн Hyolyn нар янз бүрийн сорилтуудтай нүүр тулан гал гарсан гайхалтай үзүүлбэр, шинэ дүр төрхөөр үзүүлбэрээ толилуулах гэж байна. Тэдэнтэй хамт дүү хамтлагууд болох Cosmic Girls, LOONA, Kep1er зэрэг хамтлагууд К-попын шинэ үеийн хүч, дүр төрхийг харуулахад бэлэн болжээ.

Girls' Generation хамтлагийн Taeyeon энэ улирлыг хөтлөн явуулах бөгөөд найруулгын баг “Taeyeon бол дэлхийн К-поп ертөнцийг тэргүүлэгч, дотоод болон гадаадын шүтэн бишрэгч олонтой, хөгжмийн ертөнцийн төлөөлөгч бөгөөд хамгийн гол нь тэр өөрийн дүү хамтлагуудад үлгэр дуурайлал хөтлөгч болно гэж бодож байна” хэмээжээ.

Ингээд Mnet Queendom хоёрдугаар улирлын зургаан оролцогчын зургийг хүлээн авна уу.

Эх сурвалж:Allkpop

#Оддын тухай #Кпоп #Survival show