Seungmin: Бид дебют хийхдээ ийм зүйл төсөөлж ч байгаагүй


Т.Онон | YOLO.MN
2025-09-18

Stray Kids өнөөдөр дэлхийн хөгжимд хамгийн их хөдөлмөрлөж буй хамтлагуудын нэг гэж хэлж болно. Дэлхий даяар болсон dominATE аялан тоглолтоо дуусгаж байх зуураа ч тэд шөнө оройн цагаар дэлхийн өнцөг булан бүрийн зочид буудлын өрөөнд бичлэг хийж, дуу хөгжмөө бэлтгэн, KARMA цомгоо бүтээжээ.

Энэ уйгагүй хөдөлмөрийн үр дүнд тэд Billboard 200 жагсаалтад дараалсан долоо дахь цомгоо №1-т дебют хийж, түүхэнд анх удаа ийм амжилт гаргасан уран бүтээлчид болов.

Дэлхийгээр аялж хөгжим туурвиж, түүх бүтээж явах зуур Stray Kids дурсамж, шинэ цомгийн тухай бидэнтэй  (Rolling Stone) ярилцсан юм.

Ярилцлагын хэсгээс

– KARMA бол Billboard 200-д дараалсан долоо дахь №1 цомог. Хамтлаг анх байгуулагдахдаа ийм түүхэн амжилтанд хүрнэ гэж төсөөлж байсан уу? Дэлхий даяар цэнгэлдэх дүүрэн тоглосон мэдрэмж ямар байна вэ?

-Seungmin: Бид дебют хийхдээ ийм зүйл төсөөлж ч байгаагүй. Одоо ч гэсэн зүүд шиг санагддаг. Томоохон цэнгэлдэхэд олон мянган фэнүүдийн өмнө өөрсдийн дуртай хөгжмөө тоглоно гэдэг үнэхээр гайхалтай. STAY-дээ маш их талархдаг, ийм мөчүүд урт удаан хугацаанд үргэлжилнэ гэж найдаж байна.

– Анхны замналдаа хамгийн их үлдсэн дурсамж юу вэ?
-Hyunjin: Хэзээ ч мартдаггүй мөч бол бид анх “God’s Menu”-г гаргасан үе. Фэнүүд, олон нийтээс үнэхээр эерэг хариу авсан анхны бүтээл байсан. Эргээд харахад жижиг зүйл мэт боловч тухайн үед бидэнд асар их утга учиртай байсан.

– Дараагийн мөрөөдөл, зорилго юу вэ?
-HAN: Боломж олдвол би YUNGBLUD-тай тайзан дээр тоглохыг хүснэ. Түүний хөгжим болон тайзан дээрх эрч хүчийг их биширдэг. Нэг өдөр түүнтэй хамт тогловол гайхалтай байх болно.

– Аль урсгалыг туршиж үзэхэд хамгийн их таалагдсан бэ?
-Changbin: Би бол “Phoenix”-ийг хэлнэ. Drum and bass болон EDM (electronic dance music)-ийг нэг дуунд нэгтгэж, шинэ авиа туршсан нь үнэхээр хөгжилтэй сорилт байсан.

– Stray Kids-ийн дууг өвөрмөц болгодог гол шинж юу вэ?
-I.N: Манай хөгжимд хүмүүсийг заавал хамт дуулмаар санагдуулах hook буюу давтагдах аялгуунууд бий. Барьцтай үг, өвөрмөц аялгуу бол бидний онцлог.

– “In My Head” дууны үг бухимдлын тухай. Та нар их бухимддаг уу?
-Lee Know: Бухимдал, гацах мэдрэмж нь шаргуу хөдөлмөрлөж байгаа хүнд байдаг л зүйл. Тэр үед би спортоор хичээллэж, сэтгэл оюунаа цэвэрлэх аргуудыг ашигладаг.

– Аль дууг тайзан дээр дуулахад хамгийн их сэтгэл хөдөлдөг вэ?
-Felix: “Stray Kids” дууг дуулж байхдаа маш их сэтгэл хөдөлдөг. Хамтлагийнхаа аяллыг эргэн бодож, бүх мөчүүд санаанд орж ирдэг.

– “0801” дууны утга учир юу вэ?
-Bang Chan: 0801 нь наймдугаар сарын 1-нийг илэрхийлдэг, энэ бол бидний фэнүүдийн маань төрсөн өдөр – STAY-ийнх. (Энэ өдөр нь STAY фэн клубийн албан ёсны байгуулагдсан өдөр.)

Бидэнд зориулж маш их зүйл хийсэн STAY-д зориулсан бэлэг, тэднийхээ хажууд байж, хүч өгнө гэсэн утгатай дуу.

– Аялан тоглолтоос хамгийн дурсгалтай мөчөө хуваалцаач.
-Bang Chan: 3RACHA-гийн хувьд аялан тоглолтын үеэр ч маш завгүй байдаг. Гэхдээ бид зочид буудлын өрөөнд ч олон дуу бүтээсэн, тухайлбал “CREED”.
-Felix: Тайзан дээр гарахын өмнө хамтдаа компьютер тоглоом тоглосон хөгжилтэй дурсамж бий.
-Changbin: Би Seungmin-тэй хамт Европын гудамжаар алхаж, шинэ газар танилцсан нь маш сайхан байсан.

– Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Hyunjin: Ихэвчлэн зураг зурдаг эсвэл үзэсгэлэн үзэх дуртай. Шинэ газар зургаа зурах нь уран бүтээлд шинэ өнцөг өгдөг.
HAN: Аяллын үеэр алхах зуршилтай болсон, одоо чөлөөт цагаараа зүгээр л алхаж, эсвэл кофе шопт матчa латте уух дуртай болсон.
Lee Know: Аяллын үеэр улс орнуудаар явж, судлах нь үнэхээр таатай байсан.

Эх сурвалж: Rolling Stone

#Stray Kids #KARMA