TWICE хамтлагийн гишүүн Chaeyoung өнгөрсөн баасан гаригт өөрийн анхны студийн цомог “Lil Fantasy vol. 1”-оо гаргаж, бие даасан уран бүтээлчээр албан ёсоор дебютээ хийлээ. Тэрээр хамтлагийнхаа гишүүд болох Nayeon, Jihyo, Tzuyu нарын дараа бие даасан замналаа эхлүүлсэн дөрөв дэх гишүүн болж байна.
Chaeyoung өөрийн агентлаг JYP Entertainment-ээр дамжуулан “Би энэ цомгийг өөрийнхөө сонирхол, сэтгэлээрээ дүүргэлээ. Энэ цомог намайг бүрдүүлж буй бүхнийг харуулсан цомог.” хэмээн хэлж байв. Мөн тэрээр энэхүү цомгийг “Удаан хугацаанд нэг нэгээр нь цуглуулсан эрдэнэсийн авдраа нээж буй мэт мэдрэмж.” гэж тодорхойлжээ.
Lil Fantasy vol. 1 цомог нь нийт 10 дуутай гарчээ. Тэр дундаа гол дуу болох “Shoot Firecracker, мөн Японы Gliiico хамтлагтай хамтран бүтээсэн Avocado дуунууд нь олны магтаалыг хүртээд байна. Агентлагийн мэдээлснээр гол дуу нь Chaeyoung-ийн зоримог эрмэлзлийг илэрхийлж, сонсогчдын сэтгэлд хоногших аялгууг шингээснээрээ онцлог болжээ.
Гол дуу болох Shoot Firecracker нь бүжиглэж болохоор цоглог хэмнэлтэй болжээ. Chaeyoung ч өөрөө хэлэхдээ энэ дуу нь “Хамтдаа салют буудуулж, баяраа тэмдэглэе” гэх өнгө аясыг агуулсан дуунуудын нэг гэж байлаа.
Chaeyoung саяхан Netflix-ийн алдарт KPop Demon Hunters анимэйшний киноны дуулалт дээр Jihyo, Jeongyeon нарын хамт “Takedown”-ны хувилбарыг дуулжээ.
Өнгөрсөн сард TWICE хамтлаг дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд дөрөв дэх бүрэн хэмжээний цомог “This Is For”-оо гаргасан билээ. Үүний дараа АНУ-ын томоохон хөгжмийн наадмуудын нэг болох Lollapalooza Chicago-д тоглолтоо хийсэн. Тэд Chicago хотын Grant Park-д “Dance the Night Away,” “What Is Love?” зэрэг хит дуунуудаа толилуулж байсан юм.
Мөн “Takedown”-д оролцох болон Lollapalooza Chicago-д тоглох нь надад шинэ сорилт, гайхалтай боломж байсан. Фэнүүдийн асар том хариу үйлдлийг харах үнэхээр том шагнал шиг санагдсан. Одоо өөрийн анхны соло цомгоо харуулах боломжтой болсон нь надад маш азтай мэт санагдаж байна” хэмээн Chaeyoung хэлжээ.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!